Эй Би Эс сертификейшн ХХК менежментийн тогтолцооны баталгаажуулалтын итгэмжлэлд амжилттай хамрагдлаа.
Монгол Улсын Шадар сайдын харьяа Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ)-өөс менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллагуудад хийдэг давтан үнэлгээ, хяналтын шалгалтад Эй Би Эс сертификейшн ХХК (ABS Certification LLC) амжилттай тэнцэж, итгэмжлэлийн хугацаагаа 2030 он хүртэл 4 жилээр сунгууллаа.

Энэхүү давтан итгэмжлэл нь байгууллага дараах олон улсын стандартаар баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх чадавх, мэргэжлийн ур чадвар, тогтолцооны тогтвортой байдлыг дахин нотолсон чухал үзүүлэлт юм. Үүнд:
ISO 9001 – Чанарын менежментийн тогтолцоо
ISO 45001 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
ISO 22000 – Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
ISO/IEC 27001 – Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
Эдгээр стандартын баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлэх эрхийг 2030 оны 8-р сарын 6-ны өдөр хүртэл сунгасан нь Эй Би Эс сертификейшн ХХК-ийн мэргэжлийн баг, дотоод процесс, аудитын аргачлал олон улсын шаардлагад бүрэн нийцэж буйг баталгаажуулж байна.

Менежментийн тогтолцооны баталгаажуулалтаас гадна Эй Би Эс сертификейшн ХХК нь ISO/IEC 17065 – Бүтээгдэхүүн, процесс, үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагын шаардлага стандартаар мөн итгэмжлэгдсэн бөгөөд:
Ногоон барилгын үнэлгээ, баталгаажуулалт
Тоног төхөөрөмжийн баталгаажуулалт
Бүтээгдэхүүний баталгаажуулалт
зэрэг олон улсын түвшний баталгаажуулалтын үйлчилгээг Монгол Улсад үзүүлдэг үндэсний баталгаажуулалтын байгууллага юм.
ISO 17065 стандартаар итгэмжлэгдсэн нь байгууллагын үнэлгээ, баталгаажуулалтын шийдвэр гаргалт нь хараат бус, ил тод, нотолгоонд суурилсан, олон улсын жишигт нийцсэн байдлыг баталгаажуулдаг.

Итгэмжлэл сунгасан нь ямар ач холбогдолтой вэ?
Эй Би Эс сертификейшн ХХК-ийн давтан итгэмжлэл нь:
Монгол Улсад менежментийн тогтолцооны баталгаажуулалтын чанартай, найдвартай үйлчилгээ тогтвортой үзүүлэх нөхцөлийг баталгаажуулна.
Олон улсын стандартын хэрэгжилтийг дэмжих замаар байгууллагуудын өрсөлдөх чадвар, хариуцлагатай үйл ажиллагааг нэмэгдүүлнэ.
Үндэсний баталгаажуулалтын салбарын нэр хүнд, итгэлцлийг бэхжүүлнэ.
Бүтээгдэхүүн, ногоон барилга, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын зах зээлд олон улсын түвшний үнэлгээ хийх боломжийг өргөжүүлнэ.



Comments