top of page

BZR Capital NBFI нь ISO/IEC 27001:2022 стандартын гэрчилгээг хүлээн авлаа.

  • 1 day ago
  • 1 min read

BZR Capital банк бус санхүүгийн байгууллага нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын ISO/IEC 27001:2022 стандартад нийцүүлэн амжилттай хэрэгжүүлж, стандартын гэрчилгээгээ гардан авлаа.

BZR capital NBFI

ISO/IEC 27001:2022 стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага, мэдээллийн хамгаалалтын бодлого, үйл ажиллагааны хяналт, дотоод процессын тогтолцоог олон улсын түвшинд баталгаажуулдаг хамгийн өргөн хэрэглэгддэг стандарт юм. Энэхүү гэрчилгээ нь дэлхийн 140 гаруй улсад хүчин төгөлдөр бөгөөд BZR Capital-ийн үйл ажиллагаа мэдээллийн аюулгүй байдлын олон улсын шаардлагыг бүрэн хангаж буйг нотлон харуулж байна.


Гэрчилгээ авснаар байгууллага нь үйлчлүүлэгчдийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах тогтолцоогоо улам бэхжүүлж, мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй сайжруулалтын зарчмыг хэрэгжүүлэх боломжтой боллоо.


Байгууллагын цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Итгэмжлэл

IAF logo
MNAS logo

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандман төв, 305 тоот,

Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page