MIRAI TECHNOLOGIES ХХК ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА.
- Nov 6, 2025
- 1 min read
MIRAI TECHNOLOGIES ХХК нь хиймэл оюун ухаан, программ хангамжийн хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы хөрөнгө оруулалттай технологийн компани юм. 2022 онд байгуулагдсан тус компани нь аж үйлдвэрийн хиймэл оюун ухааны шийдэл, машин сургалт, компьютер хараа, мобайл болон вэб аппликейшн хөгжүүлэлт зэрэг чиглэлээр мэргэшсэн. “Ирээдүйг бүтээе” уриан дор хүмүүс болон тээврийн хэрэгслийг дэмжих код бүтээх замаар технологийн дэвшлийг хэрэгжүүлж байна. MIRAI нь Монголын инженерүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд таниулах зорилготой ажилладаг.
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай хэрэгжүүлж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа.
🏅 Баталгаажуулалт
Энэхүү гэрчилгээг Эй Би Эс Сертификейшн ХХК гардуулсан бөгөөд тус байгууллага нь менежментийн тогтолцооны ISO стандартын баталгаажуулалт, аудитын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Ач холбогдол
ISO/IEC 27001:2022 стандартын хэрэгжилт нь:
Мэдээллийн нууцлал, хүртээмж, нэгдмэл байдлыг хангах
Эрсдэлийг удирдах, бууруулах
Олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах
Харилцагчийн итгэлийг бататгах
#ISO27001 #informationsecurity #ISMS #abscertification #miraitechnologies #МэдээллийнАюулгүйБайдал #сертификат





Comments