QUALITY WEALTH BROKER LLC ISO/IEC 27001:2022 стандартын гэрчилгээг гардан авлаа.
- Feb 24
- 1 min read

QUALITY WEALTH BROKER LLC компани 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай хэрэгжүүлж, Эй Би Эс Сертификейшн ХХК-аас албан ёсны гэрчилгээг гардан авлаа.
ISO/IEC 27001:2022 стандарт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг системтэй удирдах, харилцагчийн өгөгдлийг найдвартай хамгаалах, дотоод хяналт удирдлагын тогтолцоог сайжруулах, олон улсын зах зээлд итгэлтэй өрсөлдөх боломжийг бүрдүүлдгээрээ онцлог.
QUALITY WEALTH BROKER LLC энэхүү стандартыг нэвтрүүлснээр харилцагчид болон түншүүдийн итгэлцлийг нэмэгдүүлж, бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах чадамжаа бэхжүүллээ. Мөн мэдээллийн аюулгүй байдлын олон улсын жишигт нийцсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн нь компанийн нэр хүндийг өсгөхөөс гадна Монголын бизнесийн орчинд үлгэр жишээ болж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйл явдал боллоо.




Comments