БАЯЛАГ ЭНЕРЖИ РЕСУРС ХХК ISO 45001 ГЭРЧИЛГЭЭГЭЭ АМЖИЛТТАЙ ГАРДАН АВЛАА.
- Apr 18, 2025
- 1 min read
“Баялаг Энержи Ресурс” ХХК нь уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. Байгалийн баялгийг хариуцлагатай, тогтвортой байдлаар олборлохыг эрхэм зорилгоо болгосон тус компани нь Монгол инженерүүдийн ур чадвар, ёс зүйг дэлхийн жишиг технологитой хослуулан ажилладаг. Аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлага, тасралтгүй хөгжил зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэн, уул уурхайн салбарт тэргүүлэх байр суурийг эзлэхийг зорьдог. Компанийн үйл ажиллагаа нь үндэсний хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэдэг.
Баялаг Энержи Ресурс ХХК нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO 45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, албан ёсны баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.
🏗 Компанийн тухай
100% үндэсний хөрөнгө оруулалттай олборлогч компани
2018 оноос хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэншанд төслийн хүрээнд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна
🌍 ISO 45001 гэрчилгээний ач холбогдол
Энэхүү баталгаажуулалт нь:
Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж буйг нотлох
Олон улсын шаардлагад нийцсэн, хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буйг харуулах
Байгууллагын нэр хүндийг өсгөж, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
🙏 Энэхүү амжилтад хувь нэмрээ оруулсан бүх ажилтан, хамтрагч байгууллагуудад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье!
#bayalagenergyresource #abscertification #ISO45001 #certification #Баталгаажуулалт #ХЭМАБ #АюулгүйБайдал










Comments