БЭРС ФИНАНС ББСБ ХХК НЬ ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ.
- Oct 25, 2025
- 1 min read
“Бэрс Финанс” ББСБ ХХК нь 2017 онд байгуулагдсан бөгөөд зээлийн болон факторингийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага юм. Тус компани нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрэглээний болон бизнесийн зээл, итгэлцлийн үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт нийт 20 салбартайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Мэргэшсэн баг, тогтвортой үйл ажиллагаа, олон жилийн туршлагаараа харилцагчдын итгэлийг хүлээсэн, санхүүгийн салбарын нэр хүндтэй байгууллагуудын нэг юм.
“Бэрс Финанс” ББСБ ХХК ISO/IEC 27001:2023 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ. Тус стандартын ач холбогдол:
Байгууллагын эрсдэлийг удирдах, илрүүлэн бууруулах
Харилцагчийн мэдээллийг стандартын шаардлагын дагуу хамгаалах
Итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг дэмжих
Олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нотлох
Мэдээлэл хамгааллын арга барилаа тасралтгүй сайжруулах
Энэхүү тогтолцоо нь дэлхийн 140 гаруй улсад мөрдөгдөж буй өндөр ач холбогдолтой стандарт юм.
🏅 Баталгаажуулалт ба хамтын ажиллагаа
Мэдээллийн аюулгүй байдлын аудитыг Монголын Үндэсний итгэмжлэлийн төвд бүртгэлтэй Эй Би Эс Сертификейшн ХХК хийж гүйцэтгэлээ.
Сертификатыг Энэтхэгийн SIS Certification PVT Ltd олгосноор “Бэрс Финанс” олон улсад баталгаажсан байгууллага боллоо.
Төслийн зөвлөхөөр ProActive Solutions компанийн мэргэшсэн зөвлөхүүд хамтран ажилласан нь амжилтын нэгэн чухал хүчин зүйл байлаа.



#Стандарт #МАБ #бэрсфинанс #мэдээллийнаюулгүйбайдал ProActive Solutions ABS Certification LLC




Comments