“ВИЛЭНД КАПИТАЛ” ББСБ ХХК ISO/IEC 27001 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА.
- Jan 29, 2025
- 1 min read
“Вилэнд Капитал” ББСБ ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгжид зориулсан зээлийн үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллага юм. Тус компани нь хэрэглээний зээл, бизнесийн зээл, барьцаат болон барьцаагүй зээлийн бүтээгдэхүүн санал болгодог. Харилцагчийн хэрэгцээнд нийцсэн уян хатан нөхцөл бүхий санхүүгийн шийдлээр дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагчийн санхүүгийн чадавхыг дэмжих зорилготой. “We lend more than money” уриатайгаар ажилладаг тус байгууллага нь ил тод, хариуцлагатай, найдвартай үйлчилгээг эрхэмлэдэг.
Вилэнд Капитал ББСБ ХХК олон улсын ISO/IEC 27001 стандартын шаардлагыг бүрэн хангаж, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны албан ёсны гэрчилгээгээ амжилттай гардан авлаа. Энэхүү гэрчилгээ нь:
- Харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах
- Санхүүгийн үйлчилгээг найдвартай, ил тод, аюулгүй хүргэх
- Дижитал санхүүгийн үйлчилгээний чанар, аюулгүй ажиллагааг тасралтгүй сайжруулах
чиглэлд компанийн баримталж буй тууштай бодлого, үйл ажиллагааны үр дүнг баталгаажуулж байна.

👉 Монголын банк бус санхүүгийн салбарт мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж буй томоохон алхам болж байна.
#abscertification #ISO27001 #МэдээллийнАюулгүйБайдал #СанхүүгийнАюулгүйБайдал #Сертификат #НайдвартайҮйлчилгээ #Амжилт




Comments