Сор Кашемир ХХК ISO 9001 стандартын гэрчилгээ гардан авлаа.
- Feb 3
- 1 min read
Монголын ноолуурын салбарын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг болох Сор Кашемир ХХК нь дэлхийн стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологи, тоног төхөөрөмжийг ашиглан Монгол ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврийн боловсруулалт хийн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд 150 гаруй орон нутгийн сүлжмэл цехтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ дэлхийн 17 улсад экспортолж байна. Тухайлбал Япон, АНУ, Итали, БНСУ зэрэг зах зээлд нийлүүлж Монгол ноолуурыг дэлхийд таниулж байна.
Эй Би Эс Сертификейшн ХХК нь Сор Кашемир ХХК-д Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартын баталгаажуулалтын аудит хийж гүйцэтгэн, өнөөдөр стандартын гэрчилгээг гардуулан өглөө.
Энэхүү аудитын үр дүнд компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчдэд хүргэх үнэ цэнэ нь олон улсын стандартын шаардлагад нийцэж буйг баталгаажуулсан байна.
ISO 9001 стандартын хэрэгжилт нь Сор Кашемир ХХК-д:
Үйлдвэрлэлийн процессийг илүү тогтвортой, хяналттай болгох
Бүтээгдэхүүний чанарын тогтвортой байдлыг хангах
Дотоодын болон олон улсын хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх





Бизнесийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх боломжийг олгоно.




Comments