Амар Даатгал ХХК ISO 27001 стандартын гэрчилгээ гардан авлаа.
- Feb 3
- 1 min read
Updated: Feb 3
Амар Даатгал ХХК нь Монголын даатгалын салбарын тэргүүлэх байгууллагын нэг бөгөөд олон улсын стандарт, дэвшилтэт системийг нэвтрүүлснээр харилцагчиддаа найдвартай, уян хатан даатгалын үйлчилгээг санал болгож байна. Энэ нь компанийн санхүүгийн тогтвортой байдал, харилцагчийн итгэл, олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаа юм.
Амар даатгал ХХК нь Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагыг хангаж, байгууллагын хэмжээнд амжилттай нэвтрүүлэн, Энэтхэг улсад үүсгэн байгуулагдсан, АНУ-д бүртгэлтэй олон улсын баталгаажуулалтын байгууллага болох SIS certification PVT Ltd-ээр баталгаажуулалтаа хийлгэж, гэрчилгээгээ хүлээн авлаа. Ингэснээр манай харилцагч, түнш байгууллагууд өөрсдийн мэдээллээ олон улсын жишигт нийцсэн, хяналттай, найдвартай орчинд хадгалуулж, даатгалын үйлчилгээг итгэлтэйгээр авах боломж бүрдэж байна.
ISO/IEC 27001:2022 стандарт нь байгууллага харилцагч, түнш болон дотоод мэдээллийн нууцлал,бүрэн бүтэн байдал, хүртээмжийг эрсдэлд суурилсан аргачлалаар системтэй, тасралтгүй удирдаж байгааг баталгаажуулдаг олон улсын жишиг стандарт бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байгаа энэхүү үйл ажиллагаа маань дэлхийн 140 гаруй улсад хүчин төгөлдөр болж байгаа юм.
Бид цаашид ч итгэл дээр суурилсан, аюулгүй, тогтвортой даатгалын үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэсээр байх болно.








Comments