top of page

“ТӨРИЙН ҮНЭТ ЦААС ХЭВЛЭЛ” ТӨДХХК-Д ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.

  • Dec 20, 2025
  • 1 min read

“Төрийн Үнэт Цаас Хэвлэл” ТӨДХХК нь төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд зориулсан үнэт цаас, хамгаалалттай хэвлэмэл хуудас, баримт бичиг, үнэмлэх, тасалбар зэрэг тусгай зориулалтын хэвлэл үйлдвэрлэдэг төрийн өмчит компани юм. Тус байгууллага нь төрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах өндөр шаардлагад нийцсэн техник, технологи, хяналтын тогтолцоотойгоор ажилладаг. Мөн төрийн хэвлэлийн үйлчилгээг төвлөрүүлэн, чанартай, найдвартай, хууль ёсны эх сурвалжаар хангах зорилготой.


“Төрийн Үнэт Цаас Хэвлэл” ТӨДХХК нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.


📌 Энэхүү гэрчилгээ нь:

  • Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн хангаж буйг нотлох

  • Үйл ажиллагааны найдвартай байдлыг баталгаажуулах

  • Хэрэглэгчид болон түншүүдийн итгэлийг улам бэхжүүлэх чухал алхам болж байна


🌍 Цаашдын зорилт

Эй Би Эс Сертификейшн ХХК-ийн зүгээс байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлж, олон улсын стандартад нийцсэн баталгаажуулалтын үйлчилгээг хүргэсээр байх болно.




Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page