top of page

Эй Би Эс сертификейшн ХХК нь ISO/IEC 17065 – Бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явцын баталгаажуулалтын хөтөлбөрөөр итгэмжлэгдлээ.

  • Jun 9
  • 1 min read

Итгэмжлэл, баталгаажуулалт, тохирлын үнэлгээний байгууллагууд болон тэдгээрийн үйлчлүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, итгэлцэл, чанарын дэд бүтцийг олон нийтэд таниулах зорилготойгоор Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 9-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.



Энэ жилийн Дэлхийн итгэмжлэлийн өдөр Эй Би Эс сертификейшн ХХК нь ISO/IEC 17065 – Бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явцын баталгаажуулалтын хөтөлбөрөөр амжилттай итгэмжлэгдэж, албан ёсны гэрчилгээгээ гардан авсан нь манай байгууллагын хувьд чухал үе шат юм.


ISO/IEC 17065 стандартаар итгэмжлэгдсэнээр Эй Би Эс сертификейшн ХХК нь дараах чиглэлүүдэд баталгаажуулалтын үйлчилгээг олон улсын шаардлагын дагуу үзүүлэх бүрэн эрхтэй боллоо. Үүнд:

- Ногоон барилгын зураг, ногоон барилгын баталгаажуулалт

- Ногоон бүтээгдэхүүний баталгаажуулалт

- Тоног төхөөрөмжийн баталгаажуулалт



Энэхүү итгэмжлэл нь Монгол Улсад тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн шилжилтийг дэмжих, бүтээгдэхүүн ба үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулах боломжийг өргөжүүлж буй томоохон алхам юм.

Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Итгэмжлэл

MNAS logo.png
IAS_Vert_2021.jpg

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандман төв, 305 тоот,

Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page