Бичил Глобус Финанс ББСБ болон Бэрс Финанс ББСБ ISO/IEC 27001 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.
Бичил Глобус Финанс ББСБ болон Бэрс Финанс ББСБ нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн амжилттай нэвтрүүлж, ISO/IEC 27001 стандартын магадлан аудитад тэнцэж баталгаажуулалтын гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.

Энэхүү баталгаажуулалт нь байгууллагууд харилцагчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах тогтолцоог системтэйгээр хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг удирдах чадавхтай болсныг нотлон харуулж байна.

Магадлан аудитын үйл ажиллагааг Монгол улсын Үндэсний итгэмжлэлийн төвд бүртгэлтэй Эй Би Эс Сертификейшн ХХК (ABS Certification LLC) гүйцэтгэж, байгууллагуудын бодлого, журам, эрсдэлийн үнэлгээ, хяналтын хэрэгжилт, дотоод процессын зохион байгуулалт зэрэг ISO/IEC 27001 стандартын бүх үндсэн шалгуурыг нарийвчлан үнэлэв.

Аудитын үр дүнгээр хоёр байгууллага мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бүрэн хэрэгжүүлж, шаардлагатай хяналтын арга хэмжээг үр дүнтэй нэвтрүүлсэн нь баталгаажсан юм.

Цаашид байгууллагууд дижитал үйлчилгээний аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулж, олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилттой байна.






Comments