top of page

Цахилгаан хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмжүүдэд тохирлын үнэлгээ хийж, стандартын шаардлага хангаж буйг баталгаажууллаа.

Oct 9
1 min read

Энгүүн Номон ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн өндөр болон бага хүчдэлийн хуваарилах байгууламжийн дараах тоног төхөөрөмжүүдэд тохирлын үнэлгээ хийж, холбогдох стандартын шаардлага хангасныг үндэслэн тохирлын гэрчилгээ олголоо. Үүнд:

  1. Өндөр ба бага хүчдэлийн иж бүрэн трансформаторын дэд өртөө

    • Загвар: YB12/0.4‑1600

    • Төрөл: Өндөр ба бага хүчдэлийн иж бүрэн трансформаторын дэд өртөө

    • Үйлдвэрлэсэн улс: БНХАУ

    • Энэхүү дэд өртөө нь цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн биелүүлэх үзүүлэлттэй болохыг сорилт, шалгалтаар баталгаажуулсан.

  2. Өндөр хүчдэлийн хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмжүүд

    • DFW‑12/630‑20

      • Төрөл: Өндөр хүчдэлийн кабель салбарлах хайрцаг

      • Хүчдэл: 3.6kV – 40.5kV

      • Онцлог: Металл битүүмжилсэн, аюулгүй ажиллагааны өндөр түвшний хамгаалалттай

    • HXGN‑12/630‑25

      • Төрөл: Өндөр хүчдэлийн цагираг сүлжээ хуваарилах самбар (RMU)

      • Хэрэглээ: Хот суурин газрын дэд станц, хуваарилах байгууламжид ашиглагддаг найдвартай цагираг сүлжээний шийдэл

    • KYN28‑12/1250‑31.5

      • Төрөл: Хамгаалалттай буцаагч хувьсах гүйдлийн металл битүүмжилсэн хуваарилах самбар

      • Онцлог: Аюулгүй ажиллагааны өндөр түвшин, хамгаалалтын иж бүрэн системтэй


Сорилт, баталгаажуулалт

Дээрх бүх тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал, чанарын хяналт шалгалтын төв‑д стандартын дагуу сорилтод хамруулж, шаардлага хангасан тухай туршилтын тайланг хүлээн авсан болно.

Эдгээр тоног төхөөрөмжүүд нь цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, чанарын үзүүлэлтүүдийг хангаж буйг баталгаажуулснаар Энгүүн Номон ХХК-ийн нийлүүлж буй цахилгаан хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмжийн чанар, стандартын нийцлийг хэрэглэгчдэд нотлон харуулж байна.

Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Итгэмжлэл

International_Accreditation_Forum_Logo.svg.png
MNAS logo

Танилцуулга материал

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандман төв, 305 тоот,

Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page