Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ олголоо.
Эндура Энержи ХХК-ийн хүсэлтийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн HYXR цувралын дулаан хуримтлуулагч цахилгаан халаагуурын бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ хийж, холбогдох стандартын шаардлага хангаж буйг баталгаажуулан Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ олголоо.
Үүнд:
HYXR‑8 – 800W, 220V, 50Hz
HYXR‑16 – 1600W, 220V, 50Hz
HYXR‑24 – 2400W, 220V, 50Hz
HYXR‑32 – 3200W, 220V, 50Hz
Эдгээр загварын дулаан хуримтлуулагч халаагуур нь дараах стандартын шаардлагыг хангаж буйг нотолсон болно.
Үүнд:
Ахуйн болон түүнтэй адил зориулалтын цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал. 1-р хэсэг: Ерөнхий шаардлага
Ахуйн болон түүнтэй адил зориулалтын цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал. 44-р хэсэг: Дулаан хуримтлуулах өрөөний халаагуурын тусгай шаардлага
Тохирлын үнэлгээний хүрээнд бүтээгдэхүүнүүдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын итгэмжлэгдсэн лабораторид стандартын дагуу сорилтод хамруулж, шаардлага хангасан тухай туршилтын тайланг хүлээн авсан байна.
Энэхүү тохирлын гэрчилгээ нь Эндура Энержи ХХК-ийн импортлон нийлүүлж буй дулаан хуримтлуулагч халаагуурын аюулгүй ажиллагаа, чанар, эрчим хүчний хэмнэлттэй байдлыг баталгаажуулж, хэрэглэгчдэд найдвартай бүтээгдэхүүн хүргэх нөхцөлийг бүрдүүлж буй чухал ач холбогдолтой юм.







Comments