top of page

ISO/IEC 27001 БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТ – ОЛОН УЛСЫН ТҮВШИНД

  • Feb 13, 2025
  • 1 min read

Эй Би Эс Сертификейшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл Африк тивийн Нигери улсын Eko Electricity Distribution компанид мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (ISO/IEC 27001) баталгаажуулалтын аудитын багийг ахлан, аудитыг амжилттай гүйцэтгэлээ.

Монголын аудитор олон улсын аудитын багийг ахлан ажиллаж, энэхүү чухал баталгаажуулалтын процессыг удирдсан нь салбарын түүхэнд онцлох үйл явдал болж байна.

⚡ Eko Electricity Distribution компани нь Нигерийн цахилгаан эрчим хүчний зохицуулах хороо (NERC)-оос тогтмол өндөр үнэлгээ авдаг хэрэглэгчдэдээ найдвартай, тасралтгүй эрчим хүчний хангамж үзүүлдэг тэргүүлэгч эрчим хүчний түгээлтийн компаниудын нэг юм.


Эй Би Эс Сертификейшн ХХК нь Монгол Улсын Шадар сайдын харьяа Үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэгдсэн, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх албан ёсны зөвшөөрөлтэй Менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалт, аудитын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд үзүүлэгч байгууллага юм.

👤 Эй Би Эс Сертификейшн ХХК CEO Д.Алтангэрэлийн туршлага

  • Америкийн Нэгдсэн Улсад Мэдээллийн системийн шинжлэх ухааны магистр

  • Канадын стандартын сургалтын PECB-ийн сургагч багш

  • ISO/IEC 27001, ISO/IEC 27701 стандартын олон улсын ахлах аудитор

  • ISO 9001, ISO 37001, ISO/IEC 17065, ISO/IEC 17021 стандартын аудитор

  • Дотоод, гадаадын 30+ байгууллагад аудитын багийн ахлах болон гишүүнээр ажиллаж, баталгаажуулалтын аудит гүйцэтгэсэн.

Эрчим хүчний салбарын мэдээллийн аюулгүй байдал, олон улсын стандартын хэрэгжилтэд аудит хийх энэхүү чухал үйл явцын нэг хэсэг болсондоо баяртай байна.

Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page