top of page

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын программ хөгжүүлэлтийн компанид ISO/IEC 27001 стандартын олон улсын аудитын багийн гишүүнээр ажиллаа.

  • Nov 24, 2024
  • 1 min read

Updated: Mar 10

Эй Би Эс сертификейшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл нь Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын программ хөгжүүлэлтийн Vendy Limited компанид Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001 стандартын олон улсын аудитын багийн гишүүнээр ажиллаж, баталгаажуулалтын аудитыг амжилттай хийж гүйцэтгэлээ.


Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд олон улсын аудиторууд ирж ажиллан, менежментийн тогтолцооны аудитыг хийж гүйцэтгэх нь түгээмэл байдаг. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001 стандартын хувьд гаднын баталгаажуулалтын байгууллагын аудитын багийн гишүүнээр ажиллаж, гуравдагч орны байгууллагад аудит хийж байгаа анхны тохиолдол юм. Цаашдаа ч олон улсын аудитын багт гишүүнээр ажиллаж, Монгол улсын аудиторын чадамжийг олон улсад таниулах боломжтой боллоо.


Эй Би Эс сертификейшн ХХК нь Монгол улсын шадар сайдын харьяа Үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэгдсэн Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг тохирлын үнэлгээний байгууллага юм.


Тус компанийн захирал Д. Алтангэрэл нь АНУ-д Мэдээллийн системийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан, Канадын PECB стандартын сургалтын компанийн сургагч багш, ISO/IEC 27001 болон ISO/IEC 27701 стандартын олон улсын ахлах аудитор, ISO 9001, ISO 37001, ISO/IEC 17065, ISO/IEC 17021 стандартын аудитор зэрэгтэй. Дотоод, гадаадын 20 гаран байгууллагад аудитын багийн ахлах болон гишүүнээр ажиллаж, баталгаажуулалтын аудит хийж байсан туршлагатай.


Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page