top of page
Search

Бүгд найрамдах Энэтхэг улсын даатгалын компанид ISO/IEC 27001 болон ISO 22301 стандартын аудитын багийн гишүүнээр ажиллаа.

Эй Би Эс сертификейшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл нь Бүгд найрамдах Энэтхэг улсын Max Life Insurance Co. Ltd даатгалын компанид Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001 стандарт болон Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 22301 стандартын аудитын багийн гишүүнээр ажиллаж, баталгаажуулалтын аудитыг амжилттай хийж гүйцэтгэлээ.


Max Life Insurance Company Limited нь 2000 онд үүсгэн байгуулагдсан Энэтхэгийн хувийн хэвшлийн даатгалын тэргүүлэгч компани бөгөөд Энэтхэг даяар томоохон түгээлтийн сүлжээтэй, тэр дундаа хөдөө орон нутагт хүчтэй байр суурь эзэлдэг. Тус компани нь даатгалын төрөл бүрийн үйлчилгээ, хадгаламж болон хөрөнгө оруулалтын олон хэлбэрийг санал болгодог.


Эй Би Эс сертификейшн ХХК нь Монгол улсын шадар сайдын харьяа Үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэгдсэн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх зөвшөөрөл бүхий Менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалт, аудитын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм.


Тус компанийн захирал Д. Алтангэрэл нь Америкийн нэгдсэн улсад Мэдээллийн системийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан, Канадын PECB стандартын сургалтын компанийн сургагч багш, ISO/IEC 27001 болон ISO/IEC 27701 стандартын олон улсын ахлах аудитор, ISO 9001, ISO 37001, ISO/IEC 17065, ISO/IEC 17021 стандартын аудитор, дотоод гадаадын 25 гаран байгууллагад аудитын багийн ахлах болон гишүүнээр ажиллаж, баталгаажуулалтын аудит хийж байсан туршлагатай.

Бүгд найрамдах Энэтхэг улсын Max Life Insurance Co. Ltd даатгалын компанид хийсэн энэхүү стандартын баталгаажуулалтын аудит нь Монгол улсын аудиторын чадамжийг олон улсад таниулж, цаашид бусад улсад аудит хийх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

ree
ree
ree

 
 
 

Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page