top of page

AIM Innovestment LLC – Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандартаар баталгаажлаа!

  • Jul 2
  • 1 min read

AIM Innovestment LLC компанийн мэдээллийн аюулгүй байдал, кибер хамгаалалт болон мэдээллийн нууцлалыг хангах тогтолцоо олон улсын түвшинд шинэ шатанд гарлаа. SIS Certification PVT Ltd байгууллагаас ISO/IEC 27001:2022 стандартын гэрчилгээг албан ёсоор гардуулан өглөө.



Энэхүү гэрчилгээ нь AIM Innovestment LLC-ийн мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISMS) нь олон улсын шаардлагыг бүрэн хангаж байгааг нотлон харуулж байна. Инноскор системээр дамжуулан санхүүгийн аналитик, дата боловсруулалт, тайлагналын үйлчилгээг үзүүлэхдээ байгууллага мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг системтэйгээр хамгаалж чаддагийн бодит баталгаа боллоо.



Аудитын үйл ажиллагааг Монголын мэдээллийн аюулгүй байдлын салбарт туршлага, нэр хүндтэй Эй Би Эс сертификейшн ХХК-ийн аудиторууд хийж гүйцэтгэсэн бөгөөд тэдний үнэлгээ AIM Innovestment LLC-ийн тогтолцооны боловсронгуй байдал, тасралтгүй сайжруулалтын соёлыг онцлон тэмдэглэв.



Энэ бол AIM Innovestment LLC-ийн хувьд зөвхөн нэг гэрчилгээ бус — харин олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, харилцагчдын итгэлийг улам бататгах стратегийн томоохон алхам юм.

Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Итгэмжлэл

MNAS logo.png
IAS_Vert_2021.jpg

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандман төв, 305 тоот,

Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page