top of page

Соёмбо Принтинг ХХК “Хэвлэлийн цаас”-ны тохирлын гэрчилгээг гардан авлаа.

Jun 8
1 min read

Соёмбо Принтинг ХХК нь үйлдвэрлэлдээ ашиглаж буй “Хэвлэлийн цаас”-аа олон улсын шаардлагад нийцүүлэн баталгаажуулж, хэвлэлийн салбарт анхдагчдын нэг болж “Эй Би Эс Сертификейшн” ХХК‑аас тохирлын гэрчилгээ албан ёсоор гардан авлаа.




Тус компанийн ашигладаг түүхий эд болох хэвлэлийн цаас нь гарал үүслийн сүлжээний стандарт, чанарын үзүүлэлт, аюулгүй байдлын шаардлага зэрэг олон улсын түвшний шалгуурыг бүрэн хангасныг мэргэжлийн лабораторийн сорилт, туршилтаар нотолсон байна. Энэхүү гэрчилгээ нь Соёмбо Принтинг ХХК‑ийн хэрэглэгчдэд хүргэж буй бүтээгдэхүүн аюулгүй, хоргүй, чанарын баталгаатай болохыг илтгэх чухал үзүүлэлт юм.



Соёмбо Принтинг ХХК нь хэвлэлийн үйлдвэрлэлд ашигладаг бүх төрлийн цаас, бэх болон бусад түүхий эдийг стандартын шаардлагад нийцүүлэн сонгохоос гадна үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй GREEN үйлдвэрлэлийн зарчимыг тууштай хэрэгжүүлж байна. Үүнд:

- Нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах

- Үйлдвэрлэлийн хаягдал, алдагдлыг бууруулах

- Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах

- Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр тасралтгүй сайжруулалт хийж, салбартаа үлгэр жишээ байгууллага болж байна.



Энэхүү амжилт нь Соёмбо Принтинг ХХК‑ийн хамт олны хичээл зүтгэл, чанартай үйлдвэрлэлд баримталдаг тууштай бодлогын үр дүн бөгөөд цаашдын үйл ажиллагаанд нь улам их амжилт хүсье.

Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Итгэмжлэл

IAF logo
MNAS logo

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандман төв, 305 тоот,

Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page