top of page

Euratek Odyssey ХХК ISO/IEC 9001 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын гэрчилгээг гардан авлаа.

Jun 8
1 min read

Euratek Odyssey ХХК нь ISO/IEC 9001 – Чанарын менежментийн тогтолцоо стандартын шаардлагыг бүрэн хангаж, олон улсын гэрчилгээгээ албан ёсоор гардан авсан нь компанийн хувьд чухал амжилт боллоо. Энэхүү гэрчилгээ нь байгууллагын дотоод процесс, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тасралтгүй сайжруулах бодлого олон улсын түвшинд нийцэж буйг нотолж байна.



Euratek Odyssey ХХК нь мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн гуравдагч талын засвар үйлчилгээ, дэмжлэг, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, олон улсын түвшний SLA үйлчилгээ үзүүлдэг, дэлхий даяар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн компани юм. Европ, Ази, АНУ-д байрлах агуулах, сэлбэгийн төвүүд болон 100 гаруй улсад хүрсэн үйлчилгээний сүлжээгээрээ дэлхийн зах зээлд танигдсан тус компани үйл ажиллагааны чанар, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний стандартаа шинэ түвшинд гаргалаа.


ISO/IEC 9001 стандартын баталгаажуулалтын аудит, үнэлгээг Монгол Улсын үндэсний баталгаажуулалтын байгууллага болох Эй Би Эс сертификейшн ХХК хийж гүйцэтгэлээ.

Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Итгэмжлэл

IAF logo
MNAS logo

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандман төв, 305 тоот,

Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page