HEPHAESTUS MACHINERY ХХК-Д ISO 9001:2015 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.
- Dec 18, 2025
- 1 min read
Hephaestus Machinery ХХК нь уул уурхайн тусгай зориулалтын автомашин, тэсрэх бодис тээвэрлэх тоног төхөөрөмжийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг Монголын технологийн компани юм. 2023 онд байгуулагдсан тус компани нь ANFO болон эмульсийн тэсрэх бодис тээвэрлэх машин, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж, засвар үйлчилгээ үзүүлдэг. Уул уурхайн салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн, хүнд нөхцөлд ажиллах чадвартай, өндөр нарийвчлалтай техникүүдийг богино хугацаанд нийлүүлж, хэрэглэгчийн онцлогт тохирсон шийдлүүдийг санал болгодог.
Эй Би Эс Сертификейшн ХХК нь Hephaestus Machinery компанид ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчилгээг албан ёсоор гардууллаа.
📌 ISO 9001 стандартын ач холбогдол
Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
Чанарын удирдлагын тогтолцоог олон улсын түвшинд нийцүүлэх
🎉 Баяр хүргэе
Hephaestus Machinery компанийн хамт олонд халуун баяр хүргэж, чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлэх байр сууриа улам бататгахыг хүсэн ерөөе.






Comments