ISO 37001:2025 АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫН СУРГАЛТ МОНГОЛД
- Sep 16, 2025
- 1 min read
Updated: Feb 3
APAC - Ази номхон далайн бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагаас ISO 37001:2025 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартын олон улсын сургалтыг Монгол улсад зохион байгууллаа.
Сургагч багш АНУ-ын Итгэмжлэлийн байгууллагын ахлах менежер Шема Курана: Өнөөдөр бид ISO 37001:2025 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартын олон улсын анхны сургалтыг эхлүүллээ. Энэ стандартыг Монгол Улсын төрийн байгууллагууд хэрэгжүүлж эхлэх нь маш чухал юм. Сургалтаар ISO 37001:2025 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг шалгаж, баталгаажуулах, итгэмжлэх хүмүүсийг сургаж дадлагажуулах болно.
Эй Би Эс сертификейшн ХХК-ийн захирал Д.Алтангэрэл уг сургалтад хамрагдаж APAC-Ази номхон далайн бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагаас ISO 37001:2025 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартын олон улсын сургалтын гэрчилгээгээ гардан авлаа.







Comments