top of page

Албан журмын даатгагчдын холбоо MNS ISO/IEC 27001:2023 СТАНДАРБН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА.

  • Nov 10, 2025
  • 1 min read

Албан журмын даатгагчдын холбоо (АЖДХ) нь жолоочийн хариуцлагын даатгалын тогтолцоог хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага юм. Даатгалын тухай хуулийн дагуу албан журмын даатгал эрхэлдэг бүх даатгагч тус холбоонд гишүүнээр элсэх үүрэгтэй. Холбоо нь даатгалын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, нөхөн төлбөрийн санг удирдах, ослын хохирлыг үнэлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, олон нийтэд мэдээлэл түгээх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн зорилго нь зам тээврийн ослын эрсдэлийг бууруулах, даатгалын тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэхэд оршино.


Албан журмын даатгагчдын холбоо (АЖДХ) нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 болон үндэсний MNS ISO/IEC 27001:2023 стандартын шаардлагыг хангаж, баталгаажуулалтын гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.


🏢 Баталгаажуулалтын үйлчилгээ

Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйлчилгээг Монголын Үндэсний итгэмжлэлийн төвд бүртгэлтэй Эй Би Эс Сертификейшн ХХК болон олон улсын SIS Certification PVT Ltd тохирлын үнэлгээний байгууллага хамтран үзүүлэв.


🔐 ISO/IEC 27001:2022 стандартын ач холбогдол

  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах

  • Эрсдэлийг удирдах

  • Кибер халдлагаас хамгаалах боломжийг бүрдүүлэх


✅ Стандартыг нэвтрүүлэх явцад:

  • Мэдээллийн дэд бүтцээ сайжруулсан

  • Аюулгүй байдлын бодлого, журам, хяналтын механизмуудыг боловсронгуй болгосон

  • Цаашид дотоод аудит, эрсдэлийн үнэлгээний системийг бүрэн нэвтрүүлж, мэдээллийн хамгаалалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан ажиллах зорилт тавьсан.



Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page