КОНТЕКСТ МОНГОЛ ГРУПП ХХК-д ISO 9001:2015 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.
- Dec 18, 2025
- 1 min read
Контекст Монгол Групп ХХК нь олон улсын ISO стандартын сургалт, зөвлөх үйлчилгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, бизнесийн зөвлөгөө, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэлт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. Тус компани нь байгууллагын менежментийн тогтолцоог сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсын стандартыг нутагшуулахад чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлдэг. Мөн цахим сургалтын платформоор дамжуулан хуваарьт болон захиалгат сургалтыг хүргэдэг. Мэргэжлийн баг, салбар дундын уялдаа, дижитал шийдэл нь тэдний давуу тал юм.
Эй Би Эс Сертификейшн ХХК нь Контекст Монгол Групп ХХК-д ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчилгээг албан ёсоор гардууллаа.
📌 ISO 9001 стандартын ач холбогдол
• Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах
• Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
• Чанарын удирдлагын тогтолцоог олон улсын түвшинд нийцүүлэх
🎉 Баяр хүргэе.
Контекст Монгол Групп ХХК-ийн хамт олонд халуун баяр хүргэж, чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлэх байр сууриа улам бататгахыг хүсэн ерөөе.





Comments