Өз Хангай Финанс ББСБ ХХК ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын гэрчилгээг гардан авлаа.
Jun 5
1 min read
Өз Хангай Финанс ББСБ ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэн амжилттай хэрэгжүүлж, ISO/IEC 27001 – Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартын олон улсын гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

Энэхүү гэрчилгээ нь байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах бодлого, үйл ажиллагааны процесс, эрсдэлийн удирдлагын тогтолцоо олон улсын шаардлагыг хангаж буйг нотлох чухал үзүүлэлт юм.
ISO/IEC 27001 стандартын баталгаажуулалтын аудитыг Монгол Улсын үндэсний баталгаажуулалтын байгууллага болох Эй Би Эс сертификейшн ХХК хийж гүйцэтгэлээ.




Comments