Луйвраас сэргийлэх зөвлөмжүүд
Стандартын гэрчилгээ нь байгууллагын чанар, аюулгүй байдал, хариуцлагын баталгаа байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хуурамч гэрчилгээ, хуурамч баталгаажуулалт, аудитгүй баталгаажуулалт, мөшгөх боломжгүй хуурамч байгууллагын үйл ажиллагаа нэмэгдэж байна. Эй Би Эс сертификейшн ХХК нь хэрэглэгчийг хамгаалах зорилгоор дараах луйвраас сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэж байна.
✔️ Баталгаажуулалтын компани, баталгаажуулалтын компанийн хамаарал бүхий компани, баталгаажуулалтын компанийн ажилтан танай байгууллагад тухайн баталгаажуулалтын байгууллагын баталгаажуулалт хийдэг стандартаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, санал болгох.
✔️ Баталгаажуулалтын байгууллага өөрийн итгэмжлэлийн хамрах хүрээнд байхгүй стандартаар баталгаажуулалт хийхдээ дотоодын болон олон улсын итгэмжлэлийн байгууллагын тэмдэг, лого ашиглах.
✔️ Итгэмжлэлгүй баталгаажуулалтын байгууллагын нэрийн өмнөөс баталгаажуулалт хийхдээ олон улсын итгэмжлэлтэй мэт хэрэглэгчийг төөрөгдүүлэх
✔️ Баталгаажуулалтын гэрчилгээний хүчинтэй эсэхийг шалгах албан ёсны холбоос
- Гэрчилгээ шалгах цахим баталгаажуулалтын систем (certificate lookup) байгаа эсэх,
- Баталгаажуулалтын байгууллагын цахим хуудаст гэрчилгээний мэдээлэл байгаа эсэх,
- Сертификатын дугаар, үйлчлүүлэгчийн нэр, стандарт, хүчинтэй хугацааг шалгах боломжтой байх
- Хуурамч гэрчилгээ ихэвчлэн цахим бүртгэлгүй, мөшгөх боломжгүй байдаг.
Эй Би Эс сертификейшн ХХК-с олгосон бүх гэрчилгээ дараах системд бүртгэлтэй.
- https://system.abscert.mn/login
- https://certifications.siscertifications.com/
- https://www.iafcertsearch.org/
✔️ Хуурамч баталгаажуулалтын гэрчилгээг таних заавар.
- Лого, гарын үсэг, QR код зөрүүтэй
- Стандартын дугаар буруу бичигдсэн
- Хэт ерөнхий, эсвэл засварласан мэт харагдах
- Гэрчилгээн дээрх итгэмжлэлийн байгууллага нь IAF MLA-д хамаарахгүй (IAF ID17)
✔️ Хуурамч баталгаажуулалтын үйлчилгээг таних зөвлөмж
Дараах төрлийн санал нь өндөр эрсдэлтэй:
🚫 “3 хоногт ISO сертификат”
🚫 “Аудитгүйгээр баталгаажуулна”
🚫 “Зөвхөн сертификатын төлбөр төлнө”
🚫 Зах зээлийн үнээс хэт хямд үнэ
🚫 Зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалт хамтад нь хийхээр санал болгох
✔️ Итгэмжлэлийн байгууллагын мэдээлэл, баталгаажуулалтын ил тод байдал
- Вэбсайт дээр итгэмжлэлийн байгууллагын нэр, лого, MLA статус-ыг тодорхой байрлуулах
- Хуурамч баталгаажуулалтын байгууллагууд ихэвчлэн хуурамч эсвэл хамааралгүй итгэмжлэлийн лого ашигладаг
- Итгэмжлэлийн байгууллагын нэрийг шалга, IAF MLA-д хамаарах эсэхийг нягтал
Эй Би Эс сертификейшн ХХК-ийн итгэмжлэлийн мэдээллийг доорх линкээр шалгаж болно.
- https://e-accreditation.gov.mn/login
- https://www.iasonline.org/search-accredited-organizations-2/
- https://iaf.nu/en/accreditation-bodies/
✔️ Гомдол, мэдээлэгчийн (whistleblowing) суваг
- Хэрэв та хуурамч гэрчилгээ сертификат, хууль бус зуучлал, аудитгүй баталгаажуулалт зэрэг сэжигтэй тохиолдол илрүүлбэл дараах сувгаар мэдээлнэ үү:
📩 info@abscert.mn
📞 +97691108388
Бид мэдээллийг нууцлалтайгаар хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авна.
