top of page

ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо

ISO 9001:2015 нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тогтвортой хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, байгууллагын дотоод үйл ажиллагааг үр ашигтай болгоход чиглэсэн Чанарын менежментийн тогтолцоо (ЧМТ)-ны олон улсын стандарт юм. Тус стандарт нь үйл ажиллагааны бүх шатанд чанарын менежментийн зарчмуудыг нэвтрүүлж, хэрэглэгчийн шаардлагыг хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тогтолцоог бий болгоход чиглэнэ.

Яагаад ISO 9001-ийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
 

✅ Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тогтвортой байлгах
✅ Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх
✅ Үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх
✅ Процессуудыг оновчтой удирдах замаар алдаа, зөрчлийг бууруулах
✅ Хөдөлмөрийн соёлыг төлөвшүүлж, ажилтны оролцоог нэмэгдүүлэх
✅ Хууль, гэрээ, зохицуулалтын шаардлагад нийцэх
✅ Шинэ зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

 

ISO 9001 стандартаар гэрчилгээ авахын ач холбогдол


✅ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байгууллагаар гэрчилгээжүүлэх нь:

  • Байгууллагын чанарын менежментийн чадавхыг нотолж, нэр хүндийг дээшлүүлнэ

  • Төрийн болон хувийн хэвшлийн тендерт оролцох боломжийг нээнэ

  • Харилцагч, хэрэглэгчийн итгэлийг олж авахад дэмжлэг үзүүлнэ

  • Дотоод процессоо тасралтгүй сайжруулах суурь тогтолцоо бий болгоно

Хэн ISO 9001-г хэрэгжүүлэх шаардлагатай вэ?


✅ Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг бүх төрлийн байгууллагад тохиромжтой, тухайлбал:

  • Үйлдвэрлэл, барилга, уул уурхайн компаниуд

  • Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол

  • Эрүүл мэнд, боловсрол, судалгаа

  • Тээвэр, ложистик, мэдээллийн технологи

  • Банк, санхүү, даатгал

  • Төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд

  • Жижиг, дунд, том бүх хэмжээний аж ахуйн нэгжүүд

Contact

Thank you for submitting your request.

Address: Sukhbaatar District, 1st Khoroo, Chandman Center, Ulaanbaatar City, 14240

Phone: 976-91108388

Email: info@abscert.mn

Contact

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. All rights reserved.

bottom of page