top of page

ISO 22301:2019

ISO 22301:2019 нь байгууллага саад бэрхшээл, тасалдал, гамшгийн үед ч чухал үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах чадварыг бүрдүүлэх зорилготой Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо (BCMS)-ны олон улсын стандарт юм. Тус стандарт нь аливаа тасалдлын үед хариу арга хэмжээ авах, бизнесийн үйл ажиллагааг сэргээх, байгууллагын уян хатан, тогтвортой байдлыг хангах системтэй хандлагыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Яагаад ISO 22301-ийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
 

✅ Бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй тасалдлыг урьдчилан төлөвлөх
✅ Гамшиг, кибер халдлага, мэдээлэл алдагдал, дэд бүтцийн доголдлоос хурдан сэргэх
✅ Үйлчилгээ тасалдах эрсдэлийг бууруулах, харилцагчийн итгэлийг хамгаалах
✅ Хуулийн болон гэрээний тасралтгүй байдалтай холбоотой шаардлагыг хангах
✅ Байгууллагын дотоод хариу арга хэмжээ, сэргээн босгох чадавхыг сайжруулах
✅ Зах зээлд өрсөлдөх давуу талыг бий болгох

 

ISO 22301 стандартаар гэрчилгээ авахын ач холбогдол


✅ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байгууллагаар гэрчилгээжүүлэх нь:

  • Байгууллагын эрсдэлд хариу үйлдэл үзүүлэх бэлэн байдлыг баталгаажуулна

  • Түнш, харилцагч, хөрөнгө оруулагчидтай итгэлцэлтэй харилцаа бий болгоно

  • Хяналт шалгалт, гэрээт шаардлагын үед үнэлэгдэх чадавхыг нотолно

  • Гамшиг, тасалдал, цахим халдлагын үед үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх чадварыг харуулна

 

Хэн ISO 22301-г хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
 

✅ Үйл ажиллагааны тасралтгүй байдал чухал бүх төрлийн байгууллагад тохиромжтой, тухайлбал:

  • Банк, санхүү, даатгалын байгууллагууд

  • Мэдээлэл, холбооны үйлчилгээ, дата төвүүд

  • Эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгүүд

  • Төрийн болон стратегийн дэд бүтэцтэй байгууллагууд

  • Үйлдвэрлэл, ложистик, худалдаа

  • Cloud, IT үйлчилгээ үзүүлэгчид

  • Онцгой байдал, гамшгийн эрсдэлтэй орчинд ажилладаг байгууллагууд

Contact

Thank you for submitting your request.

Address: Sukhbaatar District, 1st Khoroo, Chandman Center, Ulaanbaatar City, 14240

Phone: 976-91108388

Email: info@abscert.mn

Contact

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. All rights reserved.

bottom of page