top of page

ISO 22000:2018

ISO 22000:2018 нь хүнсний сүлжээний аль ч шатанд хүнсний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ХАБМТ)-ны олон улсын стандарт юм. Тус стандарт нь байгууллагад аюултай хүнс үйлдвэрлэхээс сэргийлэх, эрсдэлийг хянах, хэрэглэгчдэд аюулгүй бүтээгдэхүүн хүргэх тогтолцоог бий болгож, HACCP зарчим болон менежментийн тогтолцооны хандлагыг нэгтгэсэн байдаг.

Яагаад ISO 22000-ийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?


✅ Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг тогтоож, удирдах
✅ Хүнсний хангамжийн бүх үе шатанд хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх
✅ HACCP болон GMP-ийн зарчмыг олон улсын түвшинд нэгдсэн тогтолцоогоор хэрэгжүүлэх
✅ Хууль, журам, хэрэглэгчийн шаардлагыг хангах
✅ Хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх, хүнсний хордлого, эрсдэлийг бууруулах
✅ Хүнсний сүлжээнд оролцогч талуудтай ил тод, итгэлцэлтэй харилцах

ISO 22000 стандартаар гэрчилгээ авахын ач холбогдол
 

✅ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байгууллагаар гэрчилгээжүүлэх нь:

  • Байгууллагын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нотолж, нэр хүндийг өсгөнө

  • Дотоод болон олон улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг өргөжүүлнэ

  • Гэрээ, түншлэл, тендерт оролцох шалгуурыг хангана

  • Системтэй, баримтжуулсан хяналтын тогтолцоотой болох үндэс суурь болно

Хэн ISO 22000-г хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
 

✅ Хүнсний сүлжээнд оролцогч бүх байгууллагад тохиромжтой, тухайлбал:

  • Хүнсний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрүүд

  • Сав баглаа боодол, хадгалалт, түгээлт, ложистик

  • Хүнсний түүхий эд ханган нийлүүлэгчид

  • Ресторан, нийтийн хоол, кеттеринг үйлчилгээ

  • Мал аж ахуй, газар тариалангийн аж ахуй

  • Боловсрол, эрүүл мэндийн салбарын хүнсний үйлчилгээ эрхлэгчид

  • Хүнсний лаборатори, шинжилгээний байгууллагууд

Contact

Thank you for submitting your request.

Address: Sukhbaatar District, 1st Khoroo, Chandman Center, Ulaanbaatar City, 14240

Phone: 976-91108388

Email: info@abscert.mn

Contact

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. All rights reserved.

bottom of page