top of page

БИДНИЙ ТУХАЙ

"Эй Би Эс Сертификейшн" ХХК нь анх 2003 онд байгуулагдаж төсөл хөтөлбөр боловсруулах болон хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хуримтлуулсан туршлага, мэргэжлийн чадварлаг хүний нөөцдөө тулгуурлан компанийн хөгжлийн стратегийг дахин тодорхойлж, менежментийн тогтолцооны болон бусад стандартын баталгаажуулалтын үйл ажиллагаа эрхлэх шийдвэрийг гаргасан. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд бид Монгол Улсад менежментийн тогтолцооны баталгаажуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид аудитын зарчим, мэргэжлийн ёс зүй, хараат бус байдалд тулгуурлан, олон улсын жишигт нийцсэн баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлэгч, итгэл хүлээсэн үндэсний тэргүүлэгч байгууллага байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Шударга байдал - Аудиторууд ажил үүргээ гүйцэтгэхдээ үнэнч шударга, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх ёстой. Тэд баримт, дүгнэлтэд үндэслэлгүй буюу ташаа мэдээлэл өгөхөөс зайлсхийж, аливаа ашиг сонирхлын зөрчлийн талаар ил тод, нээлттэй байх үүрэгтэй.

​​

Бодит байдал - Аудиторууд аливаа дүгнэлтийг хийхдээ өрөөсгөл, субъектив хандлагаас ангид байж, зөвхөн аудитын явцад цуглуулсан үнэн зөв, бодит нотолгоонд үндэслэн мэргэжлийн байр сууриа илэрхийлэх ёстой.

​​

Хараат бус байдал - Аудиторууд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй аливаа гадны нөлөөллөөс ангид байх ёстой. Үүнд үйлчлүүлэгч байгууллагаас эдийн засгийн хувьд хараат бус байх, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх зэрэг багтана.

​​

Нууцлал - Аудитын явцад олж авсан бүх мэдээллийг аудиторууд нууцлан хамгаалах үүрэгтэй. Энэ нь үйлчлүүлэгч байгууллага болон түүний ажилтнуудын хувийн болон байгууллагын нууцыг аюулгүй хадгалах, задруулахгүй байх зарчмыг багтаана.

​​

Мэргэжлийн ур чадвар ба мэдлэг - Аудиторууд нь аудитын үйл ажиллагааг үр дүнтэй, мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Мөн тэд аудитын холбогдох стандартууд болон шилдэг туршлагын талаарх мэдлэгээ тогтмол шинэчилж, мэргэжлийн хөгжлийг тасралтгүй хангах үүрэгтэй.

Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page