top of page

ISO 37001:2025

ISO 37001:2025 нь байгууллагын бүх түвшинд авлигын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн Авлигын эсрэг менежментийн тогтолцоо (АЭМТ)-ны олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын авлигын эсрэг бодлого, зорилт, хяналтын үйл ажиллагаа, удирдлагын хариуцлага, ажилтнуудын мэдлэг ойлголт, тайлагналын тогтолцоог нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлэхийг шаарддаг.

Яагаад ISO 37001-ийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
 

✅ Авлигын эрсдэлийг тогтоох, бууруулах урьдчилсан арга хэмжээг хэрэгжүүлэх
✅ Авлигын эсрэг бодлогыг байгууллагын түвшинд төлөвшүүлэх
✅ Аж ахуйн нэгжийн хууль, ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх
✅ Шударга, ил тод байдлыг дэмжсэн байгууллагын соёл бүрдүүлэх
✅ Гадаад, дотоод түнш, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх
✅ Эрсдэлтэй харьцах, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг сайжруулах

ISO 37001 стандартаар гэрчилгээ авахын ач холбогдол
 

✅ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байгууллагаар гэрчилгээжүүлэх нь:

  • Авлигын эсрэг чиглэлд байгууллагын амлалт, тогтолцоог нотлон харуулна

  • Олон улсын тендер, түншлэл, хөрөнгө оруулалтад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

  • Авлигын хэрэгт татагдах хууль эрх зүйн эрсдэлийг бууруулахад тусална

  • Шударга байдлыг нотолсон баримт болж, байгууллагын нэр хүндийг өсгөнө

 

Хэн ISO 37001-г хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
 

✅ Авлигын эрсдэлтэй орчинд ажилладаг бүх төрлийн байгууллагад тохиромжтой, тухайлбал:

  • Төрийн болон төрийн өмчит байгууллагууд

  • Олон улсын ба үндэсний түвшний төрийн бус байгууллагууд

  • Банк, санхүү, барилга, худалдан авалттай холбоотой салбарууд

  • Газрын тос, уул уурхай, эрчим хүч зэрэг өндөр эрсдэл бүхий салбар

  • Гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчидтэй гэрээ хэлцэл байгуулдаг байгууллагууд

  • Авлигын эсрэг хяналт, зохицуулалт шаарддаг аливаа аж ахуйн нэгжүүд

Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page