top of page

ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын
менежментийн тогтолцоо

ISO 45001:2018 нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, ажилтнуудын ажлын орчны эрсдэлийг бууруулах, тогтвортой, аюулгүй ажлын орчинг бүрдүүлэхэд чиглэсэн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ХЭМАБМТ)-ны олон улсын стандарт юм.
Тус стандарт нь аливаа байгууллагад ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай зарчим, аргачлал, шаардлагуудыг тодорхойлдог.

Яагаад ISO 45001-ийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

✅ Ажилтнуудын аюулгүй, эрүүл ажлын орчинг бүрдүүлэх
✅ Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах
✅ Эрсдэлийг тодорхойлж, сэргийлэх, хянах арга хэмжээг төлөвшүүлэх
✅ Хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, тогтоомж, зохицуулалтад нийцэх
✅ Байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх
✅ Ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, байгууллагын дотоод соёлыг бэхжүүлэх
✅ Харилцагчид, олон нийт, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх

ISO 45001 стандартаар гэрчилгээ авахын ач холбогдол

✅ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байгууллагаар гэрчилгээжүүлэх нь:

  • Байгууллагын ХЭМАБ-ийн менежментийн чадавхыг бататгаж, нэр хүндийг өсгөнө

  • Олон улсын болон дотоодын тендерт оролцох давуу тал бий болгоно

  • Үйлчлүүлэгч, түнш байгууллагуудтай итгэлцэлтэй хамтын ажиллагааг дэмжинэ

  • удирдлагын тогтолцоог нотолсон баримт болж өгнөЭрсдэлийн


Хэн ISO 45001-г хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

✅Аливаа байгууллага ажилтан, ажлын байртай бол ISO 45001-ийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд дараах байгууллагуудад онцгой ач холбогдолтой:

  • Үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбар

  • Тээвэр, ложистик, агуулахын үйлчилгээ

  • Эрүүл мэндийн байгууллагууд

  • Төрийн байгууллагууд, нийтийн үйлчилгээний байгууллагууд

  • Сургалт, боловсрол, судалгааны байгууллагууд

  • Групп болон олон салбартай компаниуд

  • ХЭМАБ-ийн эрсдэл өндөртэй бүх төрлийн байгууллагууд

Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page