top of page

Эй Би Эс сертификейшн ХХК-ийн бодлого

  1. Шударга байдал ба хараат бус байдал – Компани нь баталгаажуулалтын шийдвэрийг зөвхөн нотолгоонд тулгуурлан гаргаж, аливаа арилжааны, санхүүгийн, байгууллагын дотоод болон гадаад нөлөөллөөс ангид байлгана.

  2. Ур чадвар, мэргэжлийн үнэлгээ – Компани нь баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцох ажилтан, аудитор, техникийн шинжээч, шийдвэр гаргагчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг олон улсын түвшинд байлгахыг зорьж ажиллана. 

  3. Ил тод байдал ба нууцлал – Компани нь баталгаажуулалтын схем, шаардлага, үйл явц, баталгаажуулалтын статус зэрэг олон нийтэд нээлттэй байх ёстой мэдээллийг ил тод, ойлгомжтой байдлаар нийтэлнэ. Үйлчлүүлэгчийн мэдээллийг нууцлалын шаардлагын дагуу хамгаална.  

  4. Үйлчлүүлэгчид тэгш хандах – Компани нь үйлчлүүлэгчийг хэмжээ, салбар, өмчийн хэлбэр, нийгмийн байр суурь, гишүүнчлэл, газарзүйн байршлаас үл хамааран ижил шалгуур, ижил журмаар үнэлнэ. 

  5. Баталгаажуулалтын схемийн нийцэл – Компани нь хэрэгжүүлж буй баталгаажуулалтын схемүүдээ ISO/IEC 17065 болон ISO/IEC 17021 стандартын  шаардлагад нийцүүлэн боловсруулж, шинэчилж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар хэрэгжүүлнэ.  

  6. Гомдол, зарга, маргааны ажиллагаа - ISO/IEC 17065 болон ISO/IEC 17021 стандартын шаардлагад нийцсэн гомдол, зарга, маргааныг шийдвэрлэх хараат бус тогтолцоотой байна. 

Баталгаажуулалтын бодлого, журам

ШУДАРГА БАЙДЛЫН БОДЛОГО

  • Эй Би Эс Сертификейшн ХХК нь баталгаажуулалтын үйл ажиллагаандаа шударга байдлыг ямагт эрхэмлэж, бие даасан, ёс зүйт аудитын хандлагыг тогтооно.     

  • Эй Би Эс Сертификейшн ХХК нь баталгаажуулалтын үйл ажиллагаандаа үйлчлүүлэгч, сонирхогч талуудын итгэлцлийг дээдэлж ажиллана. 

  • Эй Би Эс Сертификейшн ХХК нь оролцогч бүх талуудын шударга байдлын ач холбогдлыг ухамсарлах, бодит байдлын хандлагыг дээдлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах тогтолцоог бий болгох ба нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэж, ажилтны чадамж, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх замаар зах зээлд үнэ цэнийг бүтээнэ.  

БАТАЛГААЖУУЛАЛТЫН ҮЙЛ ЯВЦ

​​

  • Үйлчлүүлэгч баталгаажуулалтын өргөдөл гаргах

  • Компани баталгаажуулалтын аудиторын нөөц, чадавхын шинжилгээ хийх

  • Компани баталгаажуулалтын аудит хийх

    • Баталгаажуулалтын аудитын хөтөлбөр боловсруулах

    • Баталгаажуулалтын аудитын хугацаа тогтоох

    • Баталгаажуулалтын аудитын баг сонгох, санал авах

    • Баталгаажуулалтын аудитын төлөвлөгөө боловсруулах

    • Үнэлгээнд бэлтгэх 

    • Баримт бичгийн үзлэг, баталгаажуулалтын 1-р шатны аудит хийх

    • Баталгаажуулалтын 2-р шатны аудит хийх

    • Үл тохирол, залруулах ажиллагааны үр нөлөөг үнэлэх 

    • Баталгаажуулалтын аудитын эцсийн тайлан боловсруулах

  • Тайланг баталгаажуулалтын зөвлөл хурлаар хэлэлцэх, зөвлөлийн дүгнэлт гаргах

  • Баталгаажуулалтын шийдвэр гаргах

  • Баталгаажуулалтын гэрчилгээ олгох

  • Баталгаажуулалтын баримт бичгүүд, хадгалалт болон архивлалт хийх

  • Магадлан баталгаажуулалт хийх

  • Давтан баталгаажуулалт хийх

  • Баталгаажуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх 

  • Баталгаажуулагдсан байгууллагын статус, мэдээллийг өөрчлөх

​БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ХҮРЭЭГ БАГАСГАХ, ӨРГӨТГӨХ

  • Доорх нөхцөлүүдээс нэг эсхүл түүнээс дээш илэрсэн тохиолдолд баталгаажуулалтыг хэсэгчилж эсхүл бүтнээр түдгэлзүүлнэ. Үүнд:

    • Баталгаажуулалтын давтан аудит болон магадлан аудитын үед баталгаажуулагдсан байгууллагын тогтолцоо болон техникийн чадавхад баталгаажуулалтын хүрээнд нөлөөлөхүйц хэмжээний үл тохирол илэрснийг үр нөлөөтэй залруулаагүй, аль эсхүл баталгаажуулалтын байгууллагын дүрэм, журмыг ноцтой зөрчсөн; 

    • Баталгаажуулалтын байгууллагад төлөх ёстой төлбөр, хураамжуудыг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй;

    • Эзэмшигч, гаднын нөлөөнд автахгүй байдал гэх мэт эрхзүйн байдалд гарсан өөрчлөлтийн талаар баталгаажуулалтын байгууллагад мэдэгдээгүй нь тогтоогдсон;

    • Баталгаажуулалтын гэрчилгээний мэдээллийг санаатайгаар өөрчилж, буруу ашигласан;

    • Өргөдлийн маягт дээр санаатайгаар буруу мэдэгдэл хийсэн;

    • Баталгаажуулалтын гэрээг санаатайгаар мөрдөөгүй;

    • Холбогдох стандартуудыг дагаж мөрдөх чадваргүй болсныг санаатайгаар мэдээлээгүй;

    • Баталгаажуулагдсан байгууллагын холбогдох стандартын хэрэгжилттэй холбоотой ноцтой болон/эсхүл удаа дараа гомдол гарсан;

    • Баталгаажуулалтад багтсан техникийн хүрээний нөөцгүй байх;

    • Баталгаажуулалтын зөвлөлөөс зохистой гэж үзсэн бусад бүх тохиолдолд;

    • Баталгаажуулагдсан байгууллага сайн дураар баталгаажуулалтаас татгалзсан тохиолдолд.

  • Доорх нөхцөлүүдээс нэг эсхүл түүнээс дээш илэрсэн тохиолдолд тухайн байгууллагын баталгаажуулалтыг хүчингүй болгоно. Үүнд:

    • Тухайн байгууллага баталгаажуулалтаасаа сайн дураар татгалзсан;  

    • Түдгэлзүүлснээс хойш 6 сарын дотор үл тохирлыг залруулаагүй;

    • Өөр бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн үед тухайн байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй;

    • Баталгаажуулагдсан байгууллага татан буугдсан;

  • Дараах тохиолдолд баталгаажуулалтын хүрээг өргөтгөнө. Үүнд:

    • Өөр салбарт үйл ажиллагаа явуулахаар баталгаажуулалтын хүрээгээ өргөтгөж байгаа бөгөөд анхдагч аудиттай ижил өргөдлийн маягт бөглөх тохиолдолд;   

    • Баталгаажуулалтын хүрээг урьд нь аудит хийлгэсэн хамрах хүрээтэйгээ нэг ижил бүлэгт багтах салбар руу өргөтгөх тохиолдолд. 

  • Дараах тохиолдолд хамрах хүрээг багасгана. Үүнд:

    • Тухайн байгууллага сайн дураар баталгаажуулалтын хамрах хүрээгээ багасгах хүсэлт гаргасан;

    • Тухайн байгууллагын хамрах хүрээний тодорхой хэсэгт нөөц хүрэлцэхгүйгээс хэсэгчлэн түдгэлзүүлсний дараа хамрах хүрээгээ багасгахыг зөвшөөрсөн.

    • Тухайн байгууллага нь баталгаажуулалтын болон ур чадварын шаардлагад үргэлжлэн нийцээгүй​​

БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН, ЦУЦАЛСАН ТАЛААР НИЙТЭД МЭДЭЭЛЭХ

  • Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн эсхүл хүчингүй болгосон талаарх мэдээллийг Эй Би Эс Сертификейшн ХХК-ний цахим хуудсанд байршуулах болон/эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана. ​

Гомдол, маргаан шийдвэрлэх

​​

Гомдол, маргааныг хүлээн авах бүртгэх

  • Баталгаажуулах үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол, маргааныг Эй Би Эс сертификейшн  ХХК-ийн info@abscert.mn цахим хаягаар хүргүүлнэ. 

  • Ирсэн санал, гомдол, маргааныг Захиргаа удирдлагын газрын  ажилтан хүлээн авч, бүртгэл үндэслэлтэй эсэхийг ажлын 3 /гурав/ хоногийн дотор судлан тогтоож газрын удирдлагад танилцуулна.

  • Баталгаажуулалттай холбоотой бүх санал, гомдол, маргааныг нэгтгэх, мэдээллийн нууцлалыг хангах зорилготойгоор энэхүү журмын “Гомдол, маргааныг бүртгэх” маягты дагуу бүртгэл хөтөлж баримтжуулан хадгална. 

  • Бүртгэлд санал, гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэр хаяг, холбогдох утас, гомдлын талаарх тодорхойлолт, шийдвэрлэлтийн үйл явц, хариуцах эзэн зэргийг тусгасан байна.

Гомдол, маргааныг барагдуулж, шийдвэрлэх

  • Гаргасан гомдол, маргааны төрөл, ангилал, шинж чанараас хамаарч засаж залруулах арга хэмжээг авч, шаардлагатай тохиолдолд баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төлөвлөгөө болон удирдамж боловсруулан барагдуулах арга хэмжээ авна.

  • Гомдол, маргааныг барагдуулахдаа аль нэг давуу талын байдлыг ашиглахгүй, шударгаар шийдвэрлэх ба мөрдөгдөж буй стандарт болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

  • Гомдол, маргааныг барагдуулах ажлыг хэрхэн шийдвэрлэсэн түүний үндэслэлийн талаар санал, гомдол гаргагчид албан ёсоор (албан тоот, э-мэйл, утас, биечлэн мэдэгдэх) мэдэгдэнэ.

  • Баталгаажуулалтын зөвлөлийн хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжгүй санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэх асуудлыг баталгаажуулалтын газрын хурлаар хэлэлцэж зохих журмаар шийдвэрлүүлнэ.

  • Хэрэглэгчээс гаргасан гомдол, маргааныг баталгаажуулалтын газрын ажилтан нэгтгэн баталгаажуулалтын зөвлөлийн хуралд танилцуулж, байгууллагын үйл ажиллагаанд байх аливаа алдаа, үл тохирол ба бусад асуудлыг сайжруулах арга хэмжээ болгож ажиллана. 

  • Баталгаажуулалтын итгэл найдварыг олж авах буюу хадгалахын тулд тодорхой сонирхогч талуудад гомдол барагдуулах аудитын дүгнэлтийн тухай нууцлаагүй мэдээллийг зохих байдлаар ил тод байлгана.

  • Энэхүү журмаар зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, холбогдох бусад дүрэм, журмаар зохицуулна.

Тэмдэг, гэрчилгээ, логоны хэрэглээ

​​

  • БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТЭМДЭГ

    • Баталгаажуулалтын байгууллагын тэмдэг нь Хавсралт 1-д үзүүлсэн загвартай байна. 

    • Баталгаажуулалтын тэмдгийн өнгө хар ба цагаанаар баталсан өнгөний код байна. 

    • Баталгаажуулалтын тэмдгийг загварын дагуу томруулах буюу багасган хэрэглэж болох ба харьцааг нь алдагдуулахгүй байна. 

    • Баталгаажуулалтын тэмдэг нь Certified ISO/IEC 27001:2022 гэх мэт стандартын дугаар батлагдсан оны хамт бичигдсэн байна. 

    • Баталгаажуулалтын тэмдгийг баталгаажуулалт хийлгэсэн байгууллагууд зөвхөн баталгаажуулалтын хамрах хүрээнд, хүчинтэй хугацаанд хэрэглэх эрхтэй. 

  • БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТЭМДЭГ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ

    • Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалтын хамрах хүрээнд хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд баталгаажуулалтын гэрчилгээг хэвлэж, тэмдэг, тэмдэг хэрэглэх журмын хамт өгнө. 

    • Баталгаажуулалт хийлгэсэн байгууллагад баталгаажуулалтын гэрчилгээг хэвлэж өгнө. 

    • Баталгаажуулалт хийлгэсэн байгууллага нь баталгаажуулалтын тэмдэг, гэрчилгээг буруугаар ашигласан тохиолдолд баталгаажуулалтыг түдгэлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээг авна. 

    • Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн, цуцалсан, гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд баталгаажуулалтын тэмдгийг хэрэглэхийг хориглоно. 

    • Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн, цуцалсан тохиолдолд баталгаажуулалтын тэмдэг, гэрчилгээг ажлын 5 хоногийн дотор баталгаажуулалтын байгууллагад буцааж өгнө. 

  • БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ, ЗОХИЦУУЛАХ

    • Баталгаажуулалт хийлгэсэн байгууллагууд баталгаажуулалтын тэмдгийг дараах байдлаар хэрэглэнэ. 

      • хэвлэл, сурталчилгааны материал

      • танилцуулга, байгууллагын хэвлэл 

      • ажлын тайлан 

      • баримт бичгүүд, бичгийн хэрэгслүүд

      • зар сурталчилгаа, урамшууллын мэдээллүүд

      • байгууллагын дотор хана, мэдээллийн самбарууд

      • үзэсгэлэнгийн танилцуулга, вэбсайт

      • электрон захидал    

    • Баталгаажуулалтын тэмдгийг бүтээгдэхүүн дээр шууд тавьж болохгүй. Бүтээгдэхүүний дээж, сорьцод байршуулахгүй. 

  • БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ХЭРЭГЛЭХ, ЗОХИЦУУЛАХ

    • Баталгаажуулалтын байгууллагын  нэр, хаяг болон бусад өөрчлөлтүүд орсон бол баталгаажуулалтын байгууллага гэрчилгээг дахин хэвлэж өгнө.

    • Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн, цуцалсан, гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд баталгаажуулагдсан  тухай мэдээлэл, сурталчилгааг зогсооно.

    • Баталгаажуулалтын байгууллага баталгаажуулалтын гэрчилгээг буруугаар ашиглах, баталгаажуулагдсан эрх зүйн байдлын талаар хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах байдлаар илэрхийлсэн бол анхааруулах, баталгаажуулалтыг түдгэлзүүлэх, цуцлах зэрэг арга хэмжээг авна.

    • Баталгаажуулагдсан тухайгаа хэвлэлд нийтлэх эсвэл мэдээллийн хэрэгслээр түүний талаар дурдахдаа баталгаажуулалтад хамрагдсан үйл ажиллагааны хамрах хүрээг заавал дурдана.  

  • БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТЭМДЭГ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭНД МОНИТОРИНГ ХИЙХ

    • Баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээжсэн байгууллагуудад баталгаажуулалтын гэрчилгээ, тэмдгийг хэрхэн ашиглах тухай журмыг танилцуулах ба хэрхэн ашиглаж байгаад хагас жил тутам мониторинг хийж байна. Мониторингийн дагуу дүгнэлт гаргаж харилцагч байгууллагуудад мэдээлэл өгнө.

    • Баталгаажуулагдсан байгууллагуудын гэрчилгээ, тэмдэг хэрхэн хэрэглэж байгаа тухай гомдол ирсэн тохиолдолд шуурхай мониторинг хийж холбогдох арга хэмжээ авна.

Хавсралт 1. Баталгаажуулалтын байгууллагын тэмдэг​​​​​

2.png

Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page