ISO 27701:2019
ISO/IEC 27701:2019 нь хувийн мэдээллийг хамгаалах, нууцлалыг хангах, мэдээллийн эрх зүйн шаардлагад нийцэх зорилго бүхий Хувийн мэдээллийн нууцлалын менежментийн тогтолцоо (Privacy Information Management System – PIMS)-ны олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь ISO/IEC 27001 ба ISO/IEC 27002 стандартын нэмэлт өргөтгөл бөгөөд хувь хүний мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, устгах зэрэг бүх үе шатанд мэдээлэл эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн шаардлага, удирдамжийг агуулдаг.
Яагаад ISO/IEC 27701-ийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
✅ Хувийн мэдээллийг (PII) зохистой, хууль ёсоор цуглуулах, хадгалах, боловсруулах
✅ Олон улсын болон үндэсний хууль, зохицуулалтын (GDPR зэрэг) шаардлагыг хангах
✅ PII subject буюу хувь хүний нууцлалыг хангаж, гомдлоос сэргийлэх
✅ Мэдээлэл алдагдлын эрсдэлийг бууруулж, системтэйгээр хянах
✅ Байгууллагын дотоод үйл ажиллагаанд нууцлалын соёлыг төлөвшүүлэх
✅ Харилцагч, хэрэглэгч, гуравдагч талуудын итгэлийг нэмэгдүүлэх
ISO/IEC 27701 стандартаар гэрчилгээ авахын ач холбогдол
✅ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байгууллагаар гэрчилгээжүүлэх нь:
-
Байгууллагын нууцлал хамгаалалтын чадавхыг нотлох албан ёсны баримт болно
-
PII удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг үнэлэх боломжийг бүрдүүлнэ
-
Олон улсын мэдээлэл хамгаалалтын хууль, гэрээний шаардлагад нийцлийг бататгана
-
Нууцлалын эрсдэлээс үүдэлтэй хууль эрх зүйн болон нэр хүндийн эрсдэлийг бууруулна
Хэн ISO/IEC 27701-г хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
✅ PII (Personally Identifiable Information) буюу хувь хүний мэдээлэлтэй ажилладаг бүх байгууллагад тохиромжтой, тухайлбал:
-
IT болон Cloud үйлчилгээ үзүүлэгчид
-
Интернэт, мобайл, апп хөгжүүлэлтийн компаниуд
-
Эрүүл мэнд, даатгал, банк санхүүгийн байгууллагууд
-
Хүний нөөцийн мэдээллийн системтэй байгууллагууд
-
Онлайн худалдаа, хэрэглэгчийн мэдээлэл цуглуулдаг платформууд
-
Судалгаа, анкет, хэрэглэгчийн санал асуулгын байгууллагууд
-
Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд
