ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо
ISO 9001:2015 нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тогтвортой хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, байгууллагын дотоод үйл ажиллагааг үр ашигтай болгоход чиглэсэн Чанарын менежментийн тогтолцоо (ЧМТ)-ны олон улсын стандарт юм. Тус стандарт нь үйл ажиллагааны бүх шатанд чанарын менежментийн зарчмуудыг нэвтрүүлж, хэрэглэгчийн шаардлагыг хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тогтолцоог бий болгоход чиглэнэ.
Яагаад ISO 9001-ийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
✅ Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тогтвортой байлгах
✅ Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх
✅ Үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх
✅ Процессуудыг оновчтой удирдах замаар алдаа, зөрчлийг бууруулах
✅ Хөдөлмөрийн соёлыг төлөвшүүлж, ажилтны оролцоог нэмэгдүүлэх
✅ Хууль, гэрээ, зохицуулалтын шаардлагад нийцэх
✅ Шинэ зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
ISO 9001 стандартаар гэрчилгээ авахын ач холбогдол
✅ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байгууллагаар гэрчилгээжүүлэх нь:
-
Байгууллагын чанарын менежментийн чадавхыг нотолж, нэр хүндийг дээшлүүлнэ
-
Төрийн болон хувийн хэвшлийн тендерт оролцох боломжийг нээнэ
-
Харилцагч, хэрэглэгчийн итгэлийг олж авахад дэмжлэг үзүүлнэ
-
Дотоод процессоо тасралтгүй сайжруулах суурь тогтолцоо бий болгоно
Хэн ISO 9001-г хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
✅ Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг бүх төрлийн байгууллагад тохиромжтой, тухайлбал:
-
Үйлдвэрлэл, барилга, уул уурхайн компаниуд
-
Худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол
-
Эрүүл мэнд, боловсрол, судалгаа
-
Тээвэр, ложистик, мэдээллийн технологи
-
Банк, санхүү, даатгал
-
Төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд
-
Жижиг, дунд, том бүх хэмжээний аж ахуйн нэгжүүд
