Ногоон барилгын баталгаажуулалт
Ногоон барилгын баталгаажуулалтын зорилго нь барилгын эрчим хүчний үр ашиг, усны хэрэглээ, дотоод орчны чанар, материалын тогтвортой байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зэрэг үзүүлэлтүүдийг үнэлж, ногоон барилгын шаардлагыг хангаж буйг нотлоход оршино.
Энэхүү баталгаажуулалт нь зах зээлд итгэлцэл бий болгож, хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, түрээслэгч, хэрэглэгчдэд тухайн барилга олон улсын тогтвортой хөгжлийн шалгуурыг хангаж буйг баталгаажуулдаг. Ногоон барилгын баталгаажуулалтын үйлчилгээг ISO/IEC 17065 стандартын дагуу хараат бус, шударга, мэргэжлийн зарчмаар үзүүлнэ.
Дараах төрлийн барилга байгууламжид ногоон барилгын баталгаажуулалт хийдэг:
✅ Орон сууц, амины орон сууцны барилга
✅ Оффис, үйлчилгээний барилга
✅ Худалдааны төв, олон нийтийн барилга
✅ Үйлдвэрийн барилга
✅ Сургууль, эмнэлэг зэрэг тусгай зориулалтын барилга
✅ Шинэ барилга болон ашиглалтад орсон барилга
✅ Бусад төрлийн барилга байгууламж
Бүрдүүлэх материал
Урьдчилсан гэрчилгээний хүсэлтийн үед
✅ Ногоон барилгын гэрчилгээжүүлэлт хийлгэх хүсэлт гаргах
✅ Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ иргэний үнэмлэхний хуулбар
✅ Газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын з ураг
✅ Архитектур төлөвлөлтийн даалгавар/Амины орон сууцнаас бусад/
✅ Ногоон барилгын шалгуурыг бүрдүүлсэн зураг төсөв боловсруулах даалгавар
✅ Ажлын зураг
✅ Магадлалын дүгнэлт
Ногоон барилгын гэрчилгээний хүсэлтийн үед
✅ Хүсэлт, албан бичиг; /ABS PC P01 F-3, ABS PC P01 F-4/
✅ Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ иргэний үнэмлэхний хуулбар
✅ Барилга барих тусгай зөвшөөрөл, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл
✅ Барилгын өмчлөгч, эзэмшигч мөн болохыг баталсан баримт, нотолгоо
✅ Ногоон барилгын (Bestger) үнэлгээний аргачлалын дагуу тооцсон ногоон барилгын үндсэн үзүүлэлтийг тодорхойлсон аудиторын баталгааг дүгнэлт, захиалагчийн техник хяналтын нэгдсэн дүгнэлт
✅ Барилга байгууламжийн ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт
Хэрэглэгчийн үүрэг
Ногоон барилгын гэрчилгээ эзэмшигч дараах үүргийг хүлээнэ:
✅ Ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийг байнга хангах
✅ Шаардлагатай тохиолдолд газар дээрх шалгалт, баримт бичгийн магадлан хяналт хийх боломж олгох
✅ Гэрчилгээг зөв ашиглах, сурталчилгаанд буруу ашиглахгүй байх
✅ Гомдол, маргааныг шударгаар шийдвэрлэхэд хамтран ажиллах
✅ Гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд гэрчилгээ, тэмдэг болон бусад холбогдох зүйлсийн ашиглалтыг зогсоох
