top of page

Бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалт

Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явц, үзүүлж буй үйлчилгээ нь холбогдох стандарт, техникийн зохицуулалт, зах зээлийн шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлж, баталгаажуулах үйлчилгээ юм. Энэ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, чанар, найдвартай байдлыг баталгаажуулахад чиглэнэ.

Хамрах хүрээ:

  • Бүтээгдэхүүний стандарт (үндэсний, олон улсын, салбарын стандарт)

  • Үйлдвэрлэлийн үйл явцын стандарт, техникийн зохицуулалт

  • Үйлчилгээний чанарын стандарт, үйлчилгээний түвшний гэрээ (SLA)

  • Салбарын тодорхой шаардлага (барилга, харилцаа холбоо, эрчим хүч гэх мэт)

Үйлчилгээний давуу тал:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг нотлох

  • Зах зээлд нэвтрэх, экспорт, тендерт оролцоход дэмжлэг үзүүлэх

  • Хэрэглэгч, түнш байгууллагын итгэлийг нэмэгдүүлэх

  • Стандартын шаардлагад нийцсэн шошго, тэмдэглэгээ, гэрчилгээ ашиглах боломж

Баталгаажуулалт төрөл

Stamping Documents

1

Тоног төхөөрөмжийн баталгаажуулалт

Тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын үйлчилгээ

2

Ногоон барилгын баталгаажуулалт

Ногоон барилгын баталгаажуулалтын үйлчилгээ

3

Барилгын материалын баталгаажуулалт

Барилгын материалын баталгаажуулалтын үйлчилгээ

Баталгаажуулалтын үе шат

1 / Өргөдлийн маягт бөглөх

Өргөдлийн маягтын хамт байгууллагын гэрчилгээ, зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн хуулбар ирүүлнэ. Стандартын дагуу бичиг баримтаа боловсруулсан, дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээний хурал хийсэн байна. 

2 / Өргөдлийн маягтын мэдээлэлд үндэслэн баталгаажуулалтын үнийн санал хүргүүлэх

Үнийн саналыг Монгол болон Олон улсын баталгаажуулалтын хүсэлтэд үндэслэн хувилбартай хүргүүлж болно. 

3 / Баталгаажуулалтын гэрээ байгуулах, баталгаажуулалтыг хийж гүйцэтгэх

Баталгаажуулалтын гэрээний нөхцөлийн дагуу анхдагч, магадлан, давтан баталгаажуулалтыг гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд үл тохирлыг залруулах үйл ажиллагааг үнэлнэ.  

4 / Баталгаажуулалтын гэрчилгээ олгох

Баталгаажуулалтын гэрчилгээг гардуулан өгнө. 

Баталгаажуулалтын үйл явц

image

Бүтээгдэхүүн, үйлчилгээ баталгаажуулах үйл ажиллагааны үнэ

image

Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Итгэмжлэл

IAF logo
MNAS logo

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандман төв, 305 тоот,

Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page