top of page

Тоног төхөөрөмжийн баталгаажуулалт

Тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын зорилго нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, зах зээлд итгэлцлийг нэмэгдүүлэхэд оршино. Үйлдвэрлэгч, импортлогч, нийлүүлэгч байгууллагуудад тэдний бүтээгдэхүүн нь холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж буйг нотлох боломжийг олгоно. Баталгаажуулалтын үйлчилгээг ISO/IEC 17065 стандартын дагуу хараат бус, шударга, мэргэжлийн зарчмаар үзүүлнэ.

Дараах төрлийн тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийдэг:

✅ Цахилгаан, электрон төхөөрөмж

✅ Аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж

✅ Харилцаа холбооны тоног төхөөрөмж

✅ Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж

✅ Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж

✅ Бусад тоног төхөөрөмж

Бүрдүүлэх материал

Бүтээгдэхүүн, Үйлчилгээ баталгаажуулалтын өргөдлийг ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

✅ Хүсэлт, албан бичиг; /ABS PC P01 F-2, ABS PC P01 F-3/

✅ Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / иргэний үнэмлэхний хуулбар

✅ Үйлдвэрлэгч / нийлүүлэгчийн мэдэгдэл;

✅ Сорилт туршилтын дүн; /Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны сорилтын дүн, Цахилгаан соронзон зохицоо гэх мэт/

✅ Техникийн үзүүлэлт

✅ Ашиглалтын товч танилцуулга, тохиргоо хийх заавар/гарын авлага/;

✅ Зураг (гадна болон дотоод бүтэц), Сорилт туршилтын үеийн зураг;

✅ Шаардлагатай тохиолдолд өргөдөл гаргагчаас бүтээгдэхүүний загвар, блок схем, ажиллагааны зарчмын схем, гэрчилгээний сунгалт бол өмнөх тохирлын гэрчилгээний хуулбар гэх мэт нэмэлт мэдээлэл.

Хэрэглэгчийн үүрэг

Гэрчилгээ эзэмшигч дараах үүргийг хүлээнэ:
✅ Стандартын шаардлагыг байнга хангах
✅ Шаардлагатай тохиолдолд туршилт, шалгалт хийх, магадлан хяналт хийх боломж олгох
✅ Гэрчилгээг гэрчилгээний хамрах хүрээнд зөв ашиглах 
✅ Гомдол, маргааныг шударгаар шийдвэрлэхэд хамтран ажиллах
✅ Гэрчилгээг хүчингүй болсон тохиолдолд гэрчилгээ, тэмдэг гэх мэт бусад холбогдох зүйлсийн ашиглалтыг зогсоох

Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page