top of page

Барилгын материалын баталгаажуулалт

Барилгын материалын баталгаажуулалтын зорилго нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанар, техникийн үзүүлэлт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг үзүүлэлтүүдийг үнэлж, холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж буйг нотлоход оршино.
Энэхүү баталгаажуулалт нь зах зээлд итгэлцэл бий болгож, хэрэглэгч, барилгын компани, хөгжүүлэгч, хяналтын байгууллагуудад тухайн материал нь шаардлага хангасан, найдвартай бүтээгдэхүүн болохыг баталгаажуулдаг.
Барилгын материалын баталгаажуулалтын үйлчилгээг ISO/IEC 17065 стандартын дагуу хараат бус, шударга, мэргэжлийн зарчмаар үзүүлнэ.

Дараах төрлийн барилгын материалд баталгаажуулалт хийдэг:

✅ Бетон, бетон зуурмаг, бетон эдлэл
✅ Арматур, ган бүтээцийн материал
✅ Дулаалгын материал (EPS, XPS, шилэн хөвөн, чулуун хөвөн гэх мэт)
✅ Барилгын дулаан, дуу тусгаарлагч материал
✅ Хавтан, блок, тоосго
✅ Шал, ханын өнгөлгөөний материал
✅ Ус тусгаарлагч, наалт, химийн нэмэлт материал
✅ Бусад барилгын материал

Хэрэглэгчийн үүрэг

Гэрчилгээ эзэмшигч дараах үүргийг хүлээнэ:
✅ Стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг байнга хангах
✅ Шаардлагатай тохиолдолд туршилт, шалгалт, магадлан хяналт хийх боломж олгох
✅ Гэрчилгээг зөв ашиглах, сурталчилгаанд буруу ашиглахгүй байх
✅ Гомдол, маргааныг шударгаар шийдвэрлэхэд хамтран ажиллах
✅ Гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд гэрчилгээ, тэмдэг болон бусад холбогдох зүйлсийн ашиглалтыг зогсоох

Бүрдүүлэх материал

Барилгын материалын баталгаажуулалтын өргөдөл ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ:
✅ Хүсэлт, албан бичиг /ABS PC P01 F-2, ABS PC P01 F-3/
✅ Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (эсвэл иргэний үнэмлэхний хуулбар)
✅ Үйлдвэрлэгч / нийлүүлэгчийн мэдэгдэл
✅ Сорилт, туршилтын дүн
•     Механик бат бэх
•     Дулаан техникийн үзүүлэлт
•     Галын аюулгүй байдал
•     Химийн найрлага
•     Ус чийгний үзүүлэлт
✅ Техникийн үзүүлэлт, техникийн тодорхойлолт
✅ Ашиглалтын заавар, бүтээгдэхүүний гарын авлага
✅ Зураг (гадаад болон дотоод бүтэц), сорилтын үеийн зураг
✅ Шаардлагатай тохиолдолд:
•     Бүтээгдэхүүний загвар, техникийн баримтжуулалт
•     Блок схем, үйлдвэрлэлийн процессын мэдээлэл
•     Өмнөх тохирлын гэрчилгээний хуулбар (сунгалтын үед)
•     Хэмжилт, туршилтын нэмэлт дүн

Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page