top of page

Бусад стандартын баталгаажуулалт

ISO 37301:2021

ISO 37301:2021 нь байгууллагын хууль, зохицуулалт, гэрээ, дотоод бодлогын шаардлагыг хангуулах, эрх зүйн болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой Нийцлийн менежментийн тогтолцоо (Compliance Management System – CMS)-ны олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын соёл, манлайлал, эрсдэлд суурилсан сэтгэлгээ, дотоод хяналт, тасралтгүй сайжруулалтын зарчмуудыг уялдуулан, нийцлийн тогтолцоог байгууллагын үйл ажиллагаанд нэгтгэн хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Яагаад ISO 37301-ийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
 

✅ Хууль, тогтоомж, зохицуулалтын шаардлагыг тогтвортой хангах
✅ Гэрээ, салбарын стандарт, дотоод бодлогын хэрэгжилтийг хянах
✅ Эрсдэлтэй үйл ажиллагаа, хууль бус үйлдэл, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх
✅ Ажилтнуудын ёс зүйн ухамсар, хариуцлагыг төлөвшүүлэх
✅ Шударга, ил тод, хариуцлагатай соёлыг бүрдүүлэх
✅ Гадны аудит, хяналт шалгалтад бэлэн байдлыг хангах
✅ Хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг нэмэгдүүлэх

 

ISO 37301 стандартаар гэрчилгээ авахын ач холбогдол
 

✅ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байгууллагаар гэрчилгээжүүлэх нь:

  • Нийцлийн удирдлагын тогтолцооны үр нөлөөг нотлох албан ёсны баримт болно

  • Хууль, ёс зүй, дотоод журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэдгийг баталгаажуулна

  • Тендер, гэрээ, түншлэлд итгэл төрүүлнэ, давуу тал болно

  • Эрсдэл, хуулийн хариуцлага, торгуулиас сэргийлэхэд тусална

Хэн ISO 37301-г хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
 

✅Хууль, зохицуулалт, гэрээ, ёс зүйтэй уялдаа холбоотой ажилладаг бүх байгууллагад тохиромжтой, тухайлбал:

  • Төрийн болон төрийн өмчит байгууллагууд

  • Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбар

  • Уул уурхай, эрчим хүч, барилгын компаниуд

  • Ханган нийлүүлэгч, гэрээт гүйцэтгэгчидтэй ажилладаг байгууллагууд

  • Хууль эрх зүй, авлига, хөдөлмөрийн харилцаатай холбоотой өндөр эрсдэлтэй байгууллагууд

  • ISO 37001, ISO 9001, ISO 27001 зэрэг тогтолцоотой уялдуулан хэрэгжүүлэх боломжтой бүх байгууллагууд

Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page