top of page

ISO 14001:2015

ISO 14001:2015 нь байгууллагын үйл ажиллагаанаас үүдэх байгаль орчны нөлөөллийг тодорхойлох, удирдах, бууруулах, тогтвортой байдлыг хангах зорилготой Байгаль орчны менежментийн тогтолцоо (БОМТ)-ны олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь байгаль орчны хууль тогтоомжийг биелүүлэх, байгаль орчны гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах, нөөцийг оновчтой ашиглах, хог хаягдлыг бууруулах зэрэг үйл ажиллагааг системтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэгддэг.

Яагаад ISO 14001-ийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?


✅ Байгаль орчны бохирдол, сөрөг нөлөөллийг бууруулах
✅ Хууль, журам, зохицуулалтын шаардлагад нийцэх
✅ Эко-үнэлэмжийг дэмжиж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх
✅ Эрчим хүч, ус, түүхий эдийн хэрэглээг оновчтой болгох
✅ Хаягдал, ялгарлыг бууруулах, байгальд сөрөг нөлөө багасгах
✅ Хөндлөнгийн аудит, хяналтын үед баримтжуулсан тогтолцоо бий болгох
✅ Харилцагч, олон нийт, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх

ISO 14001 стандартаар гэрчилгээ авахын ач холбогдол


✅ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байгууллагаар гэрчилгээжүүлэх нь:

  • Байгууллагын байгаль орчны удирдлагын чадавхыг нотолж, нэр хүндийг өсгөнө

  • Тендер, түншлэл, хөрөнгө оруулалтын үед давуу тал олгоно

  • Байгаль орчинд ээлтэй байгууллага гэдгийг албан ёсоор харуулна

  • Эрсдэл, зардлыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ

Хэн ISO 14001-г хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
 

✅ Байгаль орчинд аливаа хэлбэрээр нөлөө үзүүлдэг бүх төрлийн байгууллагад тохиромжтой, тухайлбал:

  • Үйлдвэрлэл, уул уурхай, барилга

  • Эрчим хүч, усан хангамж, хог хаягдлын менежмент

  • Тээвэр, ложистик, агуулах

  • Банк, даатгал, худалдаа, үйлчилгээ

  • Хот тохижилт, нийтийн аж ахуй

  • Төрийн болон төрийн бус байгууллагууд

  • Олон салбартай, ISO тогтолцооны интеграцчилал хийдэг корпорациуд

Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page