НОГООН БАРИЛГА – НОГООН САНХҮҮЖИЛТ – БАТАЛГААЖУУЛАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- Dec 3, 2025
- 1 min read
Үндэсний Итгэмжлэлийн төв, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо, Эй Би Эс Сертификейшн ХХК хамтран 12 дугаар сарын 03-ны өдөр “Ногоон барилга – ногоон санхүүжилт – баталгаажуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
👥 Оролцогчид
Хэлэлцүүлэгт:
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуягийн зөвлөх Ж.Чойханд
Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яам
Арилжааны банкууд
Ногоон барилгын хүрээлэн
Тохирлын үнэлгээний баталгаажуулалтын байгууллагууд
Ногоон барилга барих аж ахуйн нэгжүүд
🎯 Хэлэлцүүлгийн зорилго
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд:
Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх
Эрх зүйн орчныг сайжруулах
Ногоон зээл, хүүгийн татаасын ил тод байдлыг хангах
“Хэмжих – Хянах – Тайлагнах” баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгох
Төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах
Ногоон барилгын хөндлөнгийн баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх
📌 Хэлэлцсэн гол асуудлууд
Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шалгуур (EDGE, BestGER) ашиглан баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх
Ногоон барилгын шалгуур хангасан аж ахуйн нэгж, иргэнд зээл олгохдоо тулгарч буй асуудал, шийдэл
Олон улсын ISO/IEC 17065 стандартын шаардлага хангаж итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын үр дүнг банк, санхүүгийн байгууллагууд шийдвэр гаргахад ашиглах боломж









ТоС Холбоо / MSFA
ABS Certification LLC




Comments