ЭЙ БИ ЭС СЕРТИФИКЕЙШН ХХК ISO/IEC 20000 ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
- Feb 18, 2025
- 1 min read
Эй Би Эс Сертификейшн ХХК нь Ази Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-с Дубай хотод зохион байгуулсан ISO/IEC 20000 (ITSMS) стандартын олон улсын сургалтад амжилттай хамрагдлаа.
ISO/IEC 20000 нь мэдээлэл технологийн үйлчилгээний менежментийн тогтолцооны (ITSMS) олон улсын стандарт бөгөөд IT үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад үйлчилгээний менежментийн систем (SMS) нэвтрүүлэх, удирдах, сайжруулахад тусалдаг. Үндсэн зорилго нь IT үйлчилгээний чанарыг сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх юм.
📌 ISO/IEC 20000-ийн хүрээнд хамрагдах IT үйлчилгээний жишээ
Системийн дэд бүтцийн үйлчилгээ: серверийн удирдлага, дата төв, сүлжээний менежмент, үүлэн үйлчилгээ, нөөцлөлт ба сэргээх
Програм хангамжийн үйлчилгээ: хөгжүүлэлт, засвар шинэчлэлт, хэрэглэгчийн дэмжлэг, гүйцэтгэлийн хяналт
Аюулгүй байдлын үйлчилгээ: мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний хамгаалалт, халдлагын эсрэг хамгаалалт, нэвтрэлт ба хандалтын удирдлага
Хэрэглэгчийн дэмжлэг ба тусламжийн үйлчилгээ: Help Desk, тоног төхөөрөмжийн засвар, зайнаас болон газар дээрх дэмжлэг, сургалт
Өгөгдөл ба мэдээллийн сангийн үйлчилгээ: өгөгдлийн удирдлага, интеграцчилал, нөөцлөлт ба сэргээх, Big Data аналитик
Үүлэн ба виртуалчлалын үйлчилгээ: AWS, Azure, Google Cloud удирдлага, виртуалчлалын менежмент, SaaS/PaaS/IaaS
Системийн интеграцчлал ба автоматжуулалт: бизнес процесс автоматжуулалт, API холболт, DevOps ба CI/CD
IT засаглалын үйлчилгээ: бодлого, эрсдэлийн удирдлага, нийцлийн хяналт (ISO 27001, ISO 27701, GDPR, HIPAA)
🌟 ISO/IEC 20000 стандартын давуу тал
Үйлчилгээний чанарыг сайжруулах – тогтвортой, найдвартай IT үйлчилгээ
Зардлыг бууруулах – үр ашигтай менежментээр зардлыг хэмнэх
Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх – чанартай үйлчилгээ, итгэлцэл
Олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх – нэр хүндийг өсгөх, олон улсын жишигт нийцэх
ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Эй Би Эс Сертификейшн ХХК нь ISO/IEC 20000 (ITSMS) стандартыг сонирхогч талуудад мэдлэг олгох сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн уг стандартын баталгаажуулалтын аудит хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд ISO 20000-тай холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандаарай.
www.abscert.mn, info@abscert.mn, 91108388







Comments