ADVANCE CREDIT ISO/IEC 27001 ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА.
- Feb 18, 2025
- 1 min read
Advance Credit ББСБ ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тогтвортой санхүүжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага юм. Тус компани нь зээлийн үйлчилгээ, гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй. Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) зарчимд тулгуурлан эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилт, гадаадад амьдарч буй Монгол иргэдэд зориулсан санхүүгийн шийдлүүдийг дижитал хэлбэрээр хүргэдэг. Advance Credit нь Австралид салбараа нээсэн анхны Монгол ББСБ юм.
Advance Credit ББСБ ХХК олон улсын ISO/IEC 27001 стандартын шаардлагыг амжилттай хэрэгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа.
Fintech цахим зээлийн үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллага болох Advance Credit нь:
Мэдээллийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж,
Харилцагчдын мэдээллийг хамгаалах, нууцлалыг хангах,
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлсэн байна.
Энэхүү амжилт нь байгууллагын итгэлцэл дээр суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилго, тууштай бодлогын үр дүн юм.





Comments