top of page

ISO 27001 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТ

  • Jul 21, 2025
  • 1 min read

“Зөгий санхүүгийн групп” ББСБ ХХК нь 2020 онд байгуулагдсан бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон иргэдийн санхүүгийн хэрэгцээг дижитал шийдлээр хангах зорилготой банк бус санхүүгийн байгууллага юм. Тус компани нь автомашины зээл, шугамын зээл, цахим зээл зэрэг бүтээгдэхүүнээр дамжуулан хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. “Pocket” цахим зээлийн төвд нэгдсэнээр үйлчилгээгээ улам ойртуулж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран санхүүгийн шийдлийг санал болгож байна.


Уриа: “Харилцан итгэлцлээс хамтын амжилт”


Эй Би Эс Сертификейшн ХХК нь “Зөгий санхүүгийн групп”-ийн үйл ажиллагаанд ISO/IEC 27001:2022 — Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудитыг амжилттай зохион байгуулж, гүйцэтгэлээ.

📌 ISO 27001 стандартын ач холбогдол

  • Мэдээллийн нууцлал, хүртээмж, нэгдмэл байдлыг хангах

  • Эрсдэлийг удирдах

  • Дотоод үйл ажиллагааг олон улсын түвшинд нийцүүлэх чиглэлд чухал үүрэгтэй тогтолцооны стандарт юм.


✅ Аудитын үр дүн

Аудитын явцад “Зөгий санхүүгийн групп” нь ISO 27001 стандартын шаардлагуудыг бүрэн хангаж байгааг нотлон, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж буйг Эй Би Эс Сертификейшн ХХК дүгнэлээ.

Эй Би Эс Сертификейшн ХХК-ийн зүгээс “Зөгий санхүүгийн групп”-д мэдээллийн аюулгүй байдлын менежментээ улам бүр төгөлдөржүүлж, харилцагчдынхаа итгэлийг бататгах үйлсэд өндөр амжилт хүсье.




Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page