MONGOLIAN INVESTMENT SYSTEM-д MNS ISO/IEC 27001:2023 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА
- Dec 18, 2025
- 1 min read
Mongolian Investment System компани нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг, санхүүгийн зуучлалын чиглэлээр мэргэшсэн байгууллага юм. Тус компани нь хувь хүн болон байгууллагад зориулсан хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ, үнэт цаасны арилжаа, андеррайтинг, хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэлт зэрэг үйлчилгээг санал болгодог. Мөн цахим арилжааны системээр дамжуулан хэрэглэгчдэд хаанаас ч хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг бүрдүүлсэн. Хөрөнгө оруулагч, нээлттэй компаниудын хоорондын харилцааг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Эй Би Эс Сертификейшн ХХК нь Mongolian Investment System компанид мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны MNS ISO/IEC 27001:2023 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг албан ёсоор гардууллаа.
📌 Гэрчилгээний ач холбогдол
Энэхүү гэрчилгээ нь:
Мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах
Менежментийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж буйг нотлох
Эрсдэлийг системтэйгээр удирдах, бууруулах
Харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэх чухал үндэс суурь болдог
Mongolian Investment System компанийн хамт олонд халуун баяр хүргэж, дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа, тогтвортой хөгжилд нь өндөр амжилт хүсье!





Comments