top of page

“ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЛЭЭ.

  • Aug 7, 2025
  • 1 min read

“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК нь Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний найдвартай, тогтвортой ажиллагааг хангах үндсэн чиг үүрэгтэй төрийн өмчит компани юм. Тус байгууллага нь цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний тэнцвэрийг хоногийн 24 цагийн турш хянаж, горимын тооцоолол хийж, хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах зохицуулалтыг хэрэгжүүлдэг. Мөн эрчим хүчний системийн аюулгүй ажиллагаа, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд төгс зохицуулалт бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.


“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК нь мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа. Тус төв нь:

  • 2024 онд ISO/IEC 27001:2013 стандартыг эрчим хүчний салбарт анхлан нэвтрүүлж, кибер аюулгүй байдлаа хангаж байсан.

  • 2025 онд шинэчилсэн ISO/IEC 27001:2022 хувилбарыг дахин батламжлуулан, эрчим хүчний диспетчерийн зохицуулалтын үйл ажиллагаанд бүрэн хэрэгжүүллээ.




🏅 Гэрчилгээ гардуулалт

Энэхүү амжилтыг албан ёсоор баталгаажуулж, “ЭЙ БИ ЭС СЕРТИФИКЕЙШН” ХХК-ийн төлөөлөгчид ISO/IEC 27001:2022 стандартын гэрчилгээг гардуулан өглөө.

🌍 Эрчим хүчний салбарт өгөөж

Эрчим хүчний системийн диспетчерийн зохицуулалтыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийн систем, сүлжээ, тоног төхөөрөмж, программ хангамжийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллагааг бүрдүүлснээр салбарын кибер аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажууллаа.


Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page