top of page

СИ И СИ ИНВЕСТМЕНТ ХХК-Д ISO/IEC 27001 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО.

  • Dec 30, 2025
  • 1 min read

“Си И Си Инвестмент” ББСБ ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд зээлийн үйлчилгээ, итгэлцлийн үйлчилгээ, богино хугацааны хөрөнгө оруулалтад санхүүжилт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага юм. Тус компани нь боловсролыг дэмжих хувьсах хүүтэй зээл, ногоон бизнесийн зээл, түрээсийн орлого болон ПОС, QPay орлогыг барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн санал болгодог. “Боловсрол бидний ирээдүй” хөтөлбөр зэрэг нийгмийн хариуцлагын санаачилгаар дамжуулан чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог.


“Эй Би Эс Сертификейшн” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын шаардлагад нийцүүлэн амжилттай хэрэгжүүлсэн байдлыг үнэлж, “Си И Си Инвестмент ББСБ” ХХК-д ISO/IEC 27001 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг албан ёсоор олголоо.


🔐 ISO/IEC 27001 стандартын ач холбогдол

  • Байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах

  • Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг системтэй удирдах

  • Хяналтын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх

  • Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартын шаардлагыг хангах


🌟 “Си И Си Инвестмент ББСБ” ХХК-ийн амжилт

Энэхүү гэрчилгээ нь тус компани мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлж буйг нотолж байна.



Comments


Холбоо барих

Хүсэлт илгээсэнд баярлалаа. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Чандмань төв, Улаанбаатар хот, 14240

Утас: 976-91108388

Имэйл: info@abscert.mn

Холбоо барих

  • Facebook
  • Twitter

© 2033 by ABS Certification LLC. Зохиогчийн эрхтэй.

bottom of page