“СОДУ” ББСБ ХХК ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА.
- Dec 30, 2025
- 1 min read
“Соду Финанс” ББСБ ХХК нь 2015 онд байгуулагдсан бөгөөд иргэд, аж ахуйн нэгжид зориулсан зээлийн болон хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллага юм. Тус компани нь үл хөдлөх хөрөнгө болон автомашин барьцаалсан зээл, хэрэглээний болон бизнесийн зориулалттай зээлийг хурдан шуурхай, уян хатан нөхцөлтэйгээр олгодог. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагчийн хэрэгцээнд нийцсэн шийдлийг санал болгохыг зорьдог. “Соду” нь дижитал үйлчилгээ, найдвартай харилцааг эрхэмлэдэг.
“Соду” ББСБ ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж буйг үнэлэн, Эй Би Эс Сертификейшн ХХК-аас ISO/IEC 27001:2022 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг өнөөдөр албан ёсоор гардан авлаа.
📌 Гэрчилгээний ач холбогдол
Энэхүү гэрчилгээ нь:
Байгууллага мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах тогтолцоог амжилттай бүрдүүлж буйг нотлох
Эрсдэлийг системтэй удирдаж байгааг харуулах
Олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагааны чухал үзүүлэлт болохыг баталгаажуулсан
🌟 “Соду” ББСБ ХХК-ийн амжилт
Харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хамгаалж буйг баталгаажуулсан
Дотоод процесс, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болсныг харуулсан
Санхүүгийн салбар дахь итгэлцэл, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн томоохон алхам болсон






Comments